Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” маргааш буюу энэ сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болно.   

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх авч болох аж.  ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм.

Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулах юм.

 

 Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгоно.