НҮБ-ын суурин төлөөлөгч өнөөдөр Хүннү Эйрээр орон нутгийг зорилоо
2013/12/01
Нэгдсэн Үндэсний Байгууллага нь өөрсдийн ажилчдын амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулдаг дэлхийн хамгийн том олон улсын байгууллага юм. Тэр ч утгаараа дэлхийн томоохон үйлчилгээний салбаруудад шалгалт хийж, үнэлгээ өгдөг байна. Ялангуяа хамгийн эрсдэлтэй салбар болох агаарын тээврийн компаниудаас зөвхөн шилдгийг сонгож, үйлчлүүлэхийг ажилтнууддаа зөвлөдөг байна. Энэ удаад Монгол улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу Mонголын авиа компаниудаас Хүннү Эйр-ийг сонгон, өнөө өглөө орон нутгийг зорьжээ.