Жонни Эдэн гэх хөвгүүн төгсөлтийн зураг авалтандаа гурван янзын хувцас сольж гурван сонирхолтой орчныг бүрдүүлэн зургаа авахуулжээ. 

Хүүгийн ээж энэ зураг авалтанд нь зориулан 25 мянган доллар зарцуулжээ. Тэрбээр тэмээ худалдан авч, Ламборжини, Рэнж Ровер, Роллс Ройсе зэрэг тансаг машинуудыг хөлслөн зурганд оруулжээ. 

Хүүгийн ээж хэдэн жилийн өмнө гэнэт цус харван амь нас нь үхлийн ирмэгт байжээ. Тухайн үед ээж нь эсэн мэнд гарвал хүүгийнхээ төгсөлтийн баярыг зургийг нүсэр тэмдэглэн авч өгнө гэж амласан бөгөөд амлалтаа ийн биелүүлж байгаа гэнэ.