“Саруул тэнгэр” хорооллыг салхинд хийсвэл битгий гайхаарай
2013/12/03
Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тоо жилээс жилд нэмэгдэж, жинхэнэ утгаараа борооны дараах мөөг шиг олширчээ.
Албаны баримтаас үзвэл урд хөрш болох БНХАУ ын хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад вант улс байгуулсан гэхэд хилсдэхгүй. 1990 онд тус улсын 1534 компани бүртгэлтэй байсан бол 2010 гэхэд 5303 хүртлээ бүл нэмжээ. Ингээд үзэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын жагсаалтыг яах аргагүй БНХАУ тэргүүлж байна. Тэгвэл хөрөнгө, мөнгөөрөө далайлгасан эдгээр компаниуд монголын нутаг дэвсгэрт аль хэдийн эзэн нь юм шиг авирлаж, эрээ цээргүй загнаж байгаад асуудлын гол нь оршино.
Тойруулж, нуршилгүй товчхон хэлэхэд, манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хятад эзэнтэй барилгын компаниуд дэндүү даварч байна. Тэдэнд үйлчилдэг хууль дүрэм ч гэж алга. Зүй нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн улсын хууль, журамд захирагдах ёстой. Гэтэл өөрсдийн эрх мэдлийг дэндүү чадмаг ашиглаж, монгол ажилчдын эрх ашгийг уландаа дэвсэлж эрүүл мэнд амь насаар нь наадаж буйг хараад дуугүй өнгөрч зүрхэлсэнгүй. “Хятад иргэдийн хэрээс хэтэрсэн үйлдлийг хэн ч зогсоож дийлэхгүй” гэж амнаас ам дамжин яригдах зүйлс үнэний ортой байж мэднэ. Учир нь Хятадын хөрөнгө оруулалттай барилгын компанид ажиллаж байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд өнөөдрийг болтол хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй гомдож яваа. Гэтэл тэдний эрх ашгийг хамгаалах асуудлыг хэн ч сөхсөнгүй. Харин ч хөрөнгө оруулагч талын мэдэлд хөл алдан гүйх эвэртэн туурайтнуудыг хараад ичиж сууна. Саяхан даа нөхрөө алдаж, хүүхдээ эдгэшгүй өвчинд нэрвүүлсэн нэгэн бүсгүй нулимс дуслуулан хэвлэлийнхэнд хандаж байсныг уншигч авхай тодхон санаж буй биз. Энэ бүсгүйн эрх ашиг зөрчигдсөн юм биш. Элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байсан гэр бүл хятад эзэнтэй барилгын компанид ажилласнаараа хохирогч болсон юм. Хүний амийг юман чинээ санахгүй, хуулиас дээгүүр хэсүүчлэх тэр компанийг “Тод чоно” гэх. Тус компани нь 2010 онд байгуулагдсан гэгддэг ч 2004 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Үйл ажиллагааны чиглэл нь барилгын салбарт ажиллах. Энэ утгаараа олон ч барилгын ард нь гарсан байдгийг иргэд андахгүй. Гэхдээ сайнаасаа илүү саар нэрээрээ алдартай юм билээ. Хаана л чанаргүй, стандартын бус байдлаар баригдсан барилгын нэр дуулдана тэнд “Тод чоно” явж байдаг. Тэгвэл “Тод чоно” компанийн тоймгүй олон балгийг хүүрнэн өгүүлье.
БАРИЛГЫН САЛБАРТ БАНТАН ХУТГАСАН “ТОД ЧОНО”
Энэ компанийн үүсэл, гарал тун энгийн. Вэн хэмээх хятадын нэр дээр байдаг ч компанийн нэрээ Сун Жи Хуа, Цай Зун Ши нарт түрээсэлдэг аж. Түрээсийн компаниар хэтэвчээ зузаатгаж байгаа эл хоёр иргэнд мөнгө л олж байвал бусад асуудал падгүй бололтой. Ямар сайндаа л “Монголд ганц ч зоосны орлого оруулахгүй” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байх вэ дээ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг ардын үг бий. Манай улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч л байгаа бол хууль, журам сахих нь тэдний үүрэг байлтай. Гэтэл “Тод чоно”ын халаасанд шургалсан томчууд толгойг нь илээд өнгөрөөж байснаас болоод өнөөдөр хариуцах эзэнгүй, хаяглах хүнгүй сууж байгаа нь гутамшиг гэмээр. “Тод чоно”оор овоглож толгой дараалан мэндэлсэн барилгын нэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Саруул тэнгэр” цогцолбор юм. Өнгө үзэмж нь сайхан харагдавч үйлчлүүлэгч нарынхаа сэтгэлд хүрээгүй эл барилга өнөөдөр ч асуудал дагуулсан хэвээр байна. Бүхэл бүтэн цогцолбор хороолол барьсан атлаа улсад татвар төлөхөөс зайлсхийж нутаг буцаж байсан түүх Сун Жи Хуа, Цай Зун Ши нарт байгаа. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр “Тод чоно” компанийн барьж байгуулсан эл цогцолборт стандартын бус зүйлүүд зөндөө бий. Үүнийг нь ч оршин суугчид нотлоод өгнө. Иргэдийн тав тухыг хангах наад захын асуудлууд нь шийдэгдээгүйгээс болж өнөөдөр тухайн орчинд замын түгжрэлээс авахуулаад, шугам сүлжээний томоохон маргаан үүссэнийг дурдмаар байна.
1.Уг хороолол автомашины зогсоолын хувьд асуудалтай. Замын түгжрэлийг жинхэнэ утгаар нь үүсгэдэг газар. Оршин суугчид нь автомашины зогсоолгүйгээс болж 19.00 цагаас хойш Шархадны төв зам дагуу буюу нэгдүгээр эгнээг эзэгнэдэг. Энэ байдлаас нь болж автомашины хулгай, хүний өмчид халдах, замын аюулгүй байдал зөрчсөн зэрэг сөрөг талууд үүсдэг болохыг иргэд хэллээ.
2.“Саруул тэнгэр” цогцол бор баригдах явцдаа мэр гэжлийн байгууллагын шал галтад хамрагдаж байсан удаатай. Ингэхдээ барилга угс ралтын ажилд ашиглагдаж байсан краныг нь мэргэжлийн үнэмлэхгүй хүн ажиллуулж байсан ил болжээ. Улмаар краныг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байв.
3.Тус цогцолборын хана одоогоос хоёр жилийн өмнө салхинд хуурч байжээ. Тод руулбал, барилгын гадна дулаалга салхинд хуурч унаж, дор нь зогсч байсан машин дээр хөөсөнцөр тогтсон. Өөрөөр хэлбэл, өнгөн хэлбэр нь хуурч унаснаар энэ барилгын хана хэрхэн өрөгдсөн болохыг иргэд харсан гэхэд болно. Оршин суугч нарын хэлж буйгаар хажуу айлын ярилцах чимээг хэн дуртай нь сонсох боломжтой хэмээн хошигнож байсныг нуугаад яах вэ.
4.Орчин цагт орон сууц гаднын галлагаатай байна гэдэг эмгэнэл. Дулааны шугамд холбогдоогүй болохоор уурын зуу хаар “Саруул тэнгэр” хороол лыг галладаг. Энэ бай дал нь зарим оршин суугч нарт таалагдахгүй байгааг ч нуу сангүй. 5.Хаалга үүдээр нь салхи нэвтэрч, хана туургаар нь цана татах энгийн үзэгдэл. Доторх орчны шийдэл гэж “оо” заажээ. Цонхны тавцан байхгүй. Зарим газруудын ханаар цууралт өгсөн. Паар нь хөлдсөн болохоор ус гоождог зэрэг олон асуудлыг дурьдаж болно. Иймэрхүү л дүр төрхтэй барилга энэ нийгмийг чимж буйг иргэд онцолж байна. Учир мэдэх хүний хэлж байснаар Барилгын тухай хуулийг хэрэгжүүлээгүй компанийн дунд “Тод чоно” хоёр ч обьектод зөрчил гаргасныг хэлсэн. Дээр дурдагдсан нэг барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ ийм олон зөрчил гаргасныг нь бодохоор бусад барилгуудад ч асуудал үүсэх нь дамжиггүй. Бид дараагийнхаа дугаар “Тод чоно” ын бүтээн байгуулалт гэгдэх “Баян монгол”, “Олимп” хорооллын “но” г илчлэх болно. Түүнчлэн эдгээр хороололд амьдардаг иргэд манай сонинд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдгийг онцолж хэлье.
Х.ДОГМОД
Zochin · 2019/05/04
Bi ene bairand amidardag.Bair chanartai uvul dulaahan santehnik saitai shdee.
hi · 2014/09/25
zugeer shde saruul tenger 2. muulah ym bolohoor arai aimaar hetruulegtei bichih ymaa. uneheer standartaar barigdsan ymar ch asuudalgui bair mongold baihgui gej helhed neeh hilsdehgui bolovuu.
Оршин суугч · 2013/12/18
Сайн байцгаана уу. Энд жаахан эндүү та****** мэдээлэл орсон байна аа. Оршин суугч хүний хувьд би дээрх нийтлэлтэй зарим талаар санал нийлэхгүй байна. Жишээ нь саруул тэнгэр хороолол 2 хэсгээс бүтдэг. Эхнийх нь 2011 онд орсон саруул тэнгэр 1 гэж байгаа. Мөн 2012 онд орсон саруул тэнгэр 2 гэж байгаа юм. саруул тэнгэр 1 нь бол төвийн дулаанд холбогдсон. саруул тэнгэр 2 нь төвийн дулаанд холбогдоогүй ту******а уурын зуухтай юм аа. аль аль дулаахан байрнууд байдаг юм.гэхдээ мэдээж төвийн дулаанд холбогдсон нь давуу талтай шүү дэ.барилгын үндсэн бүтэц хийцийг жирийн бид нар гаднаас нь хараад мэдэх арга байхгүй шүүдээ. Би саруул тэнгэр 1 -д оршин суудаг. дулаахан өрөөний зохион байгуулалт сайн.үзэмж сайтайдулаахан балкон нь вакуум хаалттай ер нь би бол сэтгэл хангалуун байгаа шүү. энд сэтгэгдэл бичсэн хүмүүсээ та бүхэн нүдээрээ үзээд л ярихгүй бол буруу шүүнэг нэгнээсээ дээр гарах гээд яах вэ хүмүүсээ юм бодитоороо сайхан.гэхдээ манай байранд машины зогсоол бол үнэн асуудалтай шүү. энэ бол яах аргагүй үнэн Аан тэр дуу чимээний хувьд бол дуу чимээ сонсогддог л юм. би өмнө нь оросын угсармал 9 давхарт амьдардаг байсан л даатэнд ч дуу чимээ сонсогдож л байдаг юм.учиргүй нэг их ялгаа байхгүй дээЭнэ сэтгүүлчийг би жаахан ******хай хүн байна л гэж бодож байна. Юмыг ******лаал байх юм. Өөрөө бүтээсэн юм байхгүй бол тэгж хэлэх чинь эвгүй лдээ. за за өөрийн эд хөрөнгөө доромжлуулах жаахан эвгүй юм. Дээр бичсэн юмнаас ганц хоёрыг нь эс тооцвол шал худлаа, ******лахыг л хичээсэн мэдээлэл байна даа.
Зочин · 2013/12/16
orshin suugch bn gj bgad bichsen huniih bugd zov bn ternnes ni der ni ch zondoo yim bichiher yum bndooooo
Зочин · 2013/12/16
orshin suugch bn gj bgad bichsen huniih bugd zov bn ternnes ni der ni ch zondoo yim bichiher yum bndooooo
bishee · 2013/12/16
terniii deerhiig zov shuu gj bichih gj baisiin
chinii zov shuu · 2013/12/16
chamtai sanal 100huvi niilj bn ene sai****gd bichsn humuus ni borluuulaltin albaniihan eswel ted nariinh ni hamatan sadan bh.ednii company 19t bs barilga barij bgan gsn terns ni avh eshee tungaana bizeee santehnik enter ni hujaagin hamgin hyamd materialar, ugaaltuur vanni ni buur deer ueiin hujaagin hiitstei, zuuh ruu ni harsn ailuud ni tsonhoo ongoilgono gj tuuhend bhgui, 101iinhni ard togloomiin talbai ni bdg huuhd ni alga bolchihmoor deeers ni hun yum shidchihvl gh bngiini aidastai nar uzehgui, ehchuud ni nyarai huuhde gargad suuh sandal bhgui bugd zogsood bariad bj bdg, koridor bhgui unen muu zohion baiguullttai, vakuum tsonh ni haana ch hiilgesiin boon siigesesn tsan goijsn yum baidag, er ni l endhs barilga avsndaa haramsaj bn 10huviin uridchilgaatai gsen ****oor l avsn bh terns bol edniihiig hen ch toohgui bsn ihenh ni dongoj ail bolj bga zaluu ai*** ****oor yu ch medhgi avsn bh terns bol bair meddg garuud bol avhguieee odoo bs ter 19d avsn humuus ni ingd haramsah l bh doo huuurhiiiiiszondo l fakt bn bichih gher uur hured bs zondoo tsag orhim bn orshin suugdchidn setgel hanamj OOOOOOOOO% shu
Зочин · 2013/12/05
zogsoolchgui, ***** bair hohi chine hiisen songolt chine ene.
Зочин · 2013/12/05
tiim sh dee. saihan ha****gaa toiruulchaad hausaa bariad amidarval ingej setgeliin ***nalan bolohgui dee. neg l ih bairand amidrah gesen humuus. Niitiin bairand amidarchval ene nasni huslen butlee geh, deer dooroo oroltsool, mashin tavih gazarch baihgui, grash ch baihgui, tegeed deer tsonhnoos ni siigdeg, paar ni haldaggui, tog tasardag, medeej buun utaan dundaa, ..... /yoooo baragdahgui ni bolii/ . shine mongolochuudaa gej.
Зочин · 2013/12/05
Hi. Bi ene bairand orshin suugch bna. Deerh bichvertei sanal 1 bna. Halaalt ni dogoldoltoi bainga halaalt ni zogschihdog. Mash huiten. Shaardlaga taihad paarnaas hii avahaas uur zuil hiij ugduggui. Teni zalgaj bna. Agaarjuulalt ********. Bainga bohir umhii unertdder. Tsonh ni vaakuum murtluu ongorhoi yum shig salhi siigdeg. Tsahilgaan ni m***ladag. SUH geh gazar ni asuudluudaa shiidej chaddaggui. Ihenhdee ajliin bairandaa darga ni bdaggui. Togtmol tulbur munguu avdag hernee hiisen zuil yu ch bhgui. Haruultai murtluu haruul ni puutikendee untahaas uur zuil hiihgui. Ortsond tenemel arhichid oroi bur honoglodogiig medehgui. Shaardlaga tavihad nadruu utsaar helchihgui yu gene. Irgediin ayulgui naidliig hangah hun ingej bolomgui l sanagdana. Ortsnii haalga ni codetoi geh bolovch ajilladaggui haalga ni evderhii. Bair ashiglaltand orohdoo gadaah talbaig tsetserlegt hureelen shig tohijuulna, haalgani codetoi ortsnii haalgan deereesee dotuur utsaar holbogdono, mash haluun, tohilog, buren vaakuumjsan geh zereg olon zuiliig reclamdaj bsan. Gevch ali alin ch heviin bus bna. Yagaad irgediin meheldeg yum be. Hem hariutslaga huleeh ve. Bairiig bariulsan geh eznii itasnii dugaaraa ch ugduggui. H****aa hend handaj asuudluudiig shiiduuleh yostoi yum boloo. Saruul tenger2 bair unen muu
Зочин · 2013/12/04
Uur saruul tenger bdag yumuu, lav l dulaahan asuudalgui bair zogsooliig es tootsvol. Erguu setguulch shuu yum ni yu bichij bgaagaa yadaj harsan bolovuu
Зочин · 2013/12/04
dajgui bairshde harin 10r horoolliin golden park *** ymaa end orsondo haramsaj bn shuu kk
Муу сэтгүүлч · 2013/12/04
Үг үсэг найруулгын алдаатай ****** сэтгүүлчийн ****** нийтлэл байна.Тэр зогсоолын асуудлаас гадна хүүхдийн тоглоомын талбайн хувьд асуудалтай.Саруул тэнгэр 1-ийн хувьд давгүй харин 2-ыг нь сайн мэдэхгүй байна.
Зочин · 2013/12/04
huuy saruul tenger 1 2 oo yalgaj salgaj bicheechee saruul tenger 2 l suuhtai bsn odoo dulaanii shuagam tattsan bnale harin 1 ugaasaa tuviin halaalttai
kkkk · 2013/12/04
chi yamar ineedtei yum be ulaanbaatariin haana ch utaa bgaa sh dee
Зочин · 2013/12/04
Setgvvlchee sain sudalgaa hiij bj ul suuritai medeelel tawij bgaach saruultenger horoolol toviin shugamd holbogdson mash dulaahan tsewerhen tsonhnii dawtsantai shvv yadaj neg aild ni orj vzcheed yum bichih gej oroldmoor yum ta aldaa dutagdal bgaa gehdee ulaanbaatariin barilguud bvgd l adilhan sh dee harin ch gaigvi ni bh
Зочин · 2013/12/04
Tsonhnii dawtsantai toviin halaalttai sh dee ene dorgio.mn iin setgvvlch jaahan bodoj bj bichmeer yu Ulaanbaatariin barilguud bvgd adilhan sh dee
Зочин · 2013/12/04
Saruul tenger 1 bol toviin shugamand holbogdson bair shvv hudlaa ****ahaa bolioch chi 2 ni harin uuriin zuuhaaraa haldag bh kkk
Зочин · 2013/12/04
Uls tur tomchuudiig *******ideg mongoloo hudaldaad duuslaa
Зочин · 2013/12/04
хохь шдэ чанаргүй квадрат амч өөрсдийгөө 10 20 жилийн өрөнд оруулах хэрэггүй ухаантай байцгаа Монголчуудаа
Зочин · 2013/12/04
bas shud ingeed bichij bhgui l dee, yahuu hyatad hun barisiin bgaaz. teglee ge ter dotor chini mongol hu amidarch bna.saruul tengert daaraad paar ni hulduh ni baitguai tsonhoo neehgui bol haluutsaj uheh ged amidarch bhad jaahan goltoi ul suuritai yum bichmeeriin, ****an hooson tolgoitoi hudlaa unen heden medeelel oruulj hunii tulsun tatwaraas tsalin awdag *****nuud ingej amidrahaar uheech. bur durgui hurchlee. hunii amidarch bgaa gazriig ingej bas bhgui bhaa. uursduu hachin yumand amidarch bgaadaa muusain yumnuud doloo honogt gants usand orood uwliin kurtikteigee suujgaan bj
Зочин · 2013/12/04
Hujaa naraas iluu sain hiih mongolchuud ajilgui bhad. Hujaa nar dandaa yumni chanar bish yerunhii uzemjiig gol bolgodog. Ter ni hiihed hurdan tur zuuriin nastai. Odoo mongolchuud bugd barilga baridag bolchloo. Hujaa companuudiig ***hahad yadag bna. Ted ene ih ashigiin mongoo shuud hyatadruga l yawulj bga.
Зочин · 2013/12/04
huuchnii 80,90,2000 onii ehen ueiin barilguud dajgui sh uu dee.odoonii shine nertei oron suutsnii hajuud
Зочин · 2013/12/04
Manaihan dandaa l hvcheer tulgaad zarchihsan yum shig yarij bh yum.er ni ch guitsetgegch yah yostoi gej?zahiala****in gargasan zurgaar,awch ugsun materialaar l hiine shd.anhnaasaa gadna dotor tohijiltiig ni batalsan bolood l hiideg bh da
Зочин · 2013/12/04
Utaanaas zugtatsgaay
Зочин · 2013/12/04
Manaih saruul tenger 2 t ni amidardag shn dulaahan . Ehnii barilga ni harin hviten gsn . Gehde asudaltai bair shvv. Oroin tsagaar tsonh ongoilgoj chaddaggvi nil ugar orj irdeg. Yg l ger horoolold amidrch bg met l bdg er ni hetsvv dee. Tgd ch ortsoor hujaa nar ywj l bdg. Aidag shvv muusain hujaa nar yah ch yum bilee
Зочин · 2013/12/04
Ul hudluh hurungu hudaldaj avna gedeg c***al zuil.anhnaasaa sain sudalj bj avah heregtei shd.tsonhnii tavtsangui,tuviin halaaltgui,zogsoolgui geed anhnaasaa songohgui bh zunduu l ***ltgaan bj shuu dee.
Оршин суугч · 2013/12/04
ахуйн ******ний асуудлыг шийдээгүйгээс болоод орц ны ******ийн сав шиг л сэжгийн хажууд айлын яриа сонсогдох бол энэүүхэнд бараг нэг гэрт амьдарч байгаа юм шиг.
Зочин · 2013/12/04
goy goy