​Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод гаргаад буй билээ.

Харин УИХ дахь АН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдан, түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэзээ хэлэлцэх нь ч тодорхой бус байгаа. Үүнд хэдийн албан өрөөгөө суллачихсан Р.Амаржаргал ихэд бухимдалтай байгаа бөгөөд бүр болохгүй бол дахиад УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргах аж. Мөн тэрээр АН-ын гишүүнчлэлээсээ ч татгалзаж магадгүй байгаа тухай эх сурвалж өгүүллээ. Өмнө нь тэрээр АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч Ховд аймгийн АН-ын дарга хүлээн аваагүй юм.

Э.Мягмар