SLIMNESS - ЭРЧИМТЭЙ ГАЛБИРЖИХ ХӨТӨЛБӨР
2017/06/20
Хүний эрүүл мэндэд илүүдэл жин хор уршигтай гэдгийг бүгд мэддэг ч , дасгал хөдөлгөөн , хоололтоо хэрхэн зохицуулах талаар тэр бүр мэддэггүй байх нь харамсалтай.
Тэгвэл эрүүл зөв амьдралыг хүн бүрт өдөр тутмын дадал , хэвшил болгох зорилготой “ SLIMNESS” 21 хоногийн эрчимжүүлсэн жин хасах хөтөлбөрийг Голден жим фитнес клубын ахлах багш ,дасгалжуулагч Доко багшийн удирдлаган дор хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрт :
- SPINNING - Эргэлтэт дугуйтай аэробик дасгал
- ABS & BUTT- Өгзөг өргөж, хэвлий гуяны булчинг чангалах дасгал -
G – POWER - Биеийн бүх булчинг жигд чангалах кардио дасгал
- TANITA - Дасгал хөдөлгөөн, зөв хоололтын үр дүнг хянах хэмжилт
- WELLNESS - Эрдэс бодист уураглаг хоол зэргийг багтаасан юм. Т
ухайн хүний өдөр тутмын хоололтын хөтлөлт, зөв хооллох жор, дэглэм бүгдийг хамруулж өгснөөрөө хүний биед богино хугацаанд өөрчлөлт, үр дүнг мэдрүүлэх ач холбогдолтой чухал хөтөлбөр болохыг Доко багш хэлж байсан юм.
Өглөө буюу оройн анги болгон хувааж, хичээллэгсдийн цаг, зав боломжинд тохируулсан уг хөтөлбөр нь тухайн хүнд дасгал хөдөлгөөн , хоололт , хэвийн жингээ хянах чадвар болон амьдрах гоо зүйн мэдлэг , дадлага туршлага олгох тусгай хөтөлбөр юм.