10:00 цагт: Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг болно. Хаана: Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд
 
11:00 цагт: МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар намын байр дээрээ мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Батлан хамгаалах яам, МҮЭ-ийн холбоо хамтран Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.  Энэ талаарх уулзалт МҮЭХ-ны хурлын танхимд болно.
 
12:00 цагт: Дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжий ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна. Хаана: БХБЯ дээр

15:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зургадугаар сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.

Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Автобус базын 1-р нэгтгэл дээр болно.

15:00 цагт: Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой маргааш болох гэж байгаатай холбогдуулан "Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт" хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд