Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.

Тэгвэл өнөөдөр “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээнээс Улсын арслан Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх юм байна. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Хүй долоон худагт болох аж.