Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз бага ангилал буюу дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан түрүүлж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ч.Хишигбаатарын хээр хурдаллаа. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Цээл сумын уугуул, улсын Алдарт уяач П.Баяраагийн  сартай хүрэн, айргийн тавд Хөвсгөл аймгийн харьяат УИХ-ын Л.Мөнхбаатарын хул халзан хурдалж, түмэн олныг баясгав.