Хайрцаг доторх хүүгийн аймшигт үхэл одоог хүртэл шийдэгдээгүй
2017/08/11
АНУ-д 1957 оны хоёрдугаар сард нэгэн нууцлаг гэмт хэрэг болсон юм. Энэ нь тус сарын 25-ны өдөр хайрцаганд хийсэн хүүгийн цогцос олдсон. Энэхүү хэргийг “Хайрцаг доторх хүү” гэж нэрлэсэн аж.
Цогцсыг Фредрик Бенозис гэж коллежийн оюутан анх олжээ. Тэрээр Пенни дэлгүүрийн дэргэд картон хайрцган дотор хөнжилд ороосон нэгэн зүйлийг харсан аж. Тэр зүйл их л сонин харагдаж байсан тул очиж үзэхэд нүцгэн дөрвөөс зургаан настай хүүгийн цогцос байсан юм.
Энэ төрлийн цогцос олдсон нь анхных биш байжээ. Хүүгийн цогцос олдохоос хоёр хоногийн өмнө залуу эрэгтэй хүний цогцос олдсон аж. Гэвч үл таних хүүгийн цогцос олдсон мэдээлэл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татаж байсан. Мөн талийгаач хүүгийн зургийг саа сайгүй наах болсон байна. Учир нь энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй, нууцлаг хэвээр байгаа юм.
Талийгаачийг цэнхэр нүдтэй, цайвар арьстай, хүрэн тайрмал үстэй гэж тодорхойлсон. Түүний хумс цэвэрхэн. Харин биеийнх нь зарим хэсэгт хөхөрсөн байсныг шинжээчид хэлсэн. Шинжээчид хэлэхдээ, “ Талийгаач тэнд хоёроос гурван хоног байсан бололтой” гэжээ.
Тэр үед цагдаа нар хүүгийн зургийг тараан, нааж байхдаа ор сураггүй алга болсон гэж бодож байсан. Эсвэл хүүгийн зургийг тараах үедээ алуурчныг олох магадлалтай гэж бодсон ч байж болох юм. Гэвч харамсалтай нь одоог хүртэл алуурчныг тогтоогүй л байна. Мөн талийгаачийн хурууны хээг үндэсний мэдээллийн санд шалгахад ямар ч мэдээлэл гараагүй байна. Учир нь талийгаач орон нутгийн эмнэлэгт бүртгэлгүй байсан аж.
Нотлох баримт:
- Талийгаачийн үс тайрмал байсан. Тэрээр нас барахаасаа өмнө үсээ тайруулсан байдалтай. Бас нүцгэн.
- Тэрбээр удаа хугацааны туршид усанд живсэн байж болзошгүй. Түүний гар, хөлнөөс тийм шинж илэрсэн.
- Нүдний архаг өвчтэй байсан
- Амьсгал хураахаасаа хоёроос гурван цаг юу ч идээгүй.
- Канадын Хойд Каролина, Канадын Квебек хотод үйлдвэрлэсэн хөнжлөөр хучсан байсан. Энэ нь их хямд. Олон тоогоор борлуулагддаг.
- Улаан хоолой нь хүрэн өнгөтэй байсан. Энэ нь бөөлжсөн болохыг харуулж байна.
- Тэжээлийн дутагдалд орсон.
- Үхлийн шалтгаан нь олон удаа цохиулснаас болсон.
Талийгаачийг Данкс Ферри РД-д байрлах талбайд нутаглуулсан. Түүний булшин дээр “Тэнгэр эцэг минь, Үл таних хүүг ивээлдээ аваач” гэж бичжээ.
Хэргийг шалгах тухай:
60 жилийн өмнө болсон энэхүү гэмт хэргийн талаар шийдвэр гараагүй. Харин энэ хэрэг ”Хайрцаг доторх хүү” нэрээр нээлттэй хэвээр байгаа юм.
Цагдаагийн офицерууд, мөрдөн байцаагчид энэ хэргийг дахин шалгаж, дэвшилт гаргах гэсэн боловч хэрэг нэгэнт хуучирсан гэж үзэж байна. Мөн олон жилийн өмнө гарсан хуучирсан хэрэг. Иймд хүүгийн амийг хөнөөсөн алуурчин нас барсан байх магадлалтай.
Хэрвээ 10, 20 жилийн өмнө гарсан хэрэг бол шинжээчид, мөрдөгчид шийдвэрлэх байсан. Гэтэл энэ хэрэг 1957 онд болсон. Хамгийн том хэрэг мөрдөхөд саад болж буй зүйл нь орон нутгийн цагдаагийн хэлтэс мэдээллээ солилцоогүйд байгаа юм. Энэ мэдээлэл нь зөвхөн Делавар мужийн/одоогийн Пенсильваны муж/ хүрээнд л байгаад оршиж байна.
Хэрвээ энэ хэрэг өнөө цагт болсон бол үндэсний хэмжээнд мэдээллээ цацан, хамрах хүрээгээ өргөжүүлэн бүх хот, холбооны хууль сахиулах байгууллагыг хамарсан том хүрээг хамрах байсан талаар “Historic Mysteries”-д нийтэлжээ.
Д.Галаа
Эх сурвалж: Criminal.mn