Эмч нар жагслаа
2017/10/04
Өнгөрсөн сарын 15-ны өдөр багш нарын цалин нэмэгдүүлэхтэй холбогдон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, ЗГ, ХНХЯ, Сангийн яам болон ЭМЯ-нд тус тус салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 23-нд салбарын сайд А.Цогцэцэг үйлдвэрчний холбоонд тус шаардлагуудыг хэрэгжүүлэх, цалинг үе шаттай нэмэгдүүлэх саналыг 3 талт хэлэлцээрт тусгуулах саналыг ХНХЯ-нд хүргүүлсэн байна. Мөн салбарын сайд ЗГ-ын хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгох, Сангийн сайдтай хамтарсан тушаалын дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон байна. Үүний дүнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүлсэн байна. Дээрх шийдвэр нь үйлдвэрчний холбооны шаардлагыг хангаж жагсаалаа зогсоогоод байсан юм. Гэтэл МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь байнгын хороон дээр хийсэн мэдэгдэлдээ багш, эмч нарын цалин нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдэл хийсэн нь эмч, эмнэлгийн ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа учраас өнөөдрийн жагсаалыг зохион байгуулад хүргэсэн байна.
Энэ удаагийн жагсаалд эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбооны гишүүд дэмжигчид оролцож байна. Тэд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгагдсан цалинг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд шинэ засгийн газарт мэргэжлийн сайдын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг үргэлжлүүлэн ажиллах, 9-р сарын 23-нд эрүүл мэндийн сайдын хүргүүлсэн шаардлагын хариуг биелүүлэн ажиллуулж салбарын сайдыг улираан ажиллуулахыг шаардаж байгаагаа илэрхийлэн, шаардлагаа МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлээд байна.
-
1
-
2
-
3
-
4
-
5
больёоо · 2017/10/07
унасан засгийн цогцэцэг мэтийн нөхдүүд ҮЭ-ийн хүүхнээ турхираад тавьчихлаа даа, эмч нар ухаантай өөрсдөө улс орноо бодоод больчих хэрэгтэй, ЭЗ сайжрахаар болнодоо, наад турхираад байгаа улс төрчид чинь улсаа хэзээ ч бодохгүй зөвхөн өөрийнхөө олох байсан мөнгийг л бодож харамсахдаа ингэж байгаа байхаа....
зочин · 2017/10/05
Маш олон хүмүүстэй харьцдаг,алдах ч эрхгүй маш өндөр хариуцлагатай ачаалал ихтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа хүмүүс шүү дээ, үнэндээ бол цалингаа нэмүүлэх биш хийж байгаа ажилтайгаа дүйцсэн цалин авах л хэрэгтэй.Улс орны хөгжил нь хувь хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил нь юуны түрүүнд эрүүл мэндээр тодорхойлогддог гэдэг хэрнээ эмч эмнэлгийн мэргэжилтний цалин бусад мэргэжилтэй харьцуулахад хамгийн бага гэхэд хэлсдэхгүй.Төчнөөн олон жилийг АУ сурахад зориулчихаад арай гэж төгсөөд цаг наргүй ажиллаж ажиллачихаад авч байгаа цалин нь такси жолоодоод явж байгаа иргэдээс ч дор байна.
зочин · 2017/10/05
Маш олон хүмүүстэй харьцдаг,алдах ч эрхгүй маш өндөр хариуцлагатай ачаалал ихтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа хүмүүс шүү дээ, үнэндээ бол цалингаа нэмүүлэх биш хийж байгаа ажилтайгаа дүйцсэн цалин авах л хэрэгтэй.Улс орны хөгжил нь хувь хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил нь юуны түрүүнд эрүүл мэндээр тодорхойлогддог гэдэг хэрнээ эмч эмнэлгийн мэргэжилтний цалин бусад мэргэжилтэй харьцуулахад хамгийн бага гэхэд хэлсдэхгүй.Төчнөөн олон жилийг АУ сурахад зориулчихаад арай гэж төгсөөд цаг наргүй ажиллаж ажиллачихаад авч байгаа цалин нь такси жолоодоод явж байгаа иргэдээс ч дор байна.
зочин · 2017/10/05
хийсэн ажилдаа тохирсон цалингаа л авах гээд байгаа юм шүү дээ яг үнэндээ цалингаа ч нэмүүлэх гээд байгаа юм биш зүгээр л өнөөдрийн хийж байгаа ажилдаа тохирсон цалингаа авмаар байнаа л гээд байгаан ажилд нь тохирсон цалин хөлс өгчихөөд дараа нь тэр олон шаардлагаа тавих хэрэгтэй
Man · 2017/10/05
Эдийн засаг чинь хүнд хэцүү байхад дайны хажуугаар дажин гэдэг шиг болимоор юм аа ерөн танил тал байхгүй бол улсын эмнэлэг худлааш дээ... Эмч нар нь ямар ч ёс зүй байхгүй харилцааны соёлгүй
Зочин · 2017/10/04
унасан засгийн газаро сөрсөн базаа хийгээд эмч нарыг шинэ засгийн газрын өөдөөс тавьчлаа,эмч нар минь улс төрчдийн утсан хүүхэлдэй болохоо боливол яасын бэ
zochin · 2017/10/04
Emch nariin xaritsaa ntr bas xetsvv shd emneleg tanil talgui bol zugeer ochood ch xereggui gazr
zochin · 2017/10/04
Emch nariin xaritsaa ntr bas xetsvv shd emneleg tanil talgui bol zugeer ochood ch xereggui gazr
зочин · 2017/10/04
Эмч нараа: 1 инээмсэглэж сур 2 хүнлэг сэтгэл эзэмш үүний дараа бүх зүйл сайхан болно.
Irgen · 2017/10/04
Ugaasa emch bagsh nariin tsaling nemeh estoi
Зочин · 2017/10/04
say bagsh nar jagsaj huuhduudiin hicheeliig nileen tsalgarduulsan odoo emch nar daraa ni ali salbar ni ym boldoo arai ymaa