Эрт үеэс эхлэн “Хааны мод” хэмээх цол хэргэмийг хүртсээр ирсэн анар жимсний модны суу алдар өнөөдөр ч буураагүй байна. Энэ модны үндэс газрын хөрсөнд гүн шигдэж хамгийн шим тэжээлтэй эрдэс бодисыг өөртөө шингээн, нүд булаам гоё цэцэг бадамлуулсныхаа дараа л сая нэг энэ гайхалтай жимсийг төрүүлдэг. “Хаан мод”-ны үндэс, мөчир, үр, жимсний хальс, түүн доторх мөхлөг хоорондын зөөлөн эд гээд бүхий л хэсэг нь эм болж эмчилгээнд ашиглагддаг. Анар жимс хүний цус цэвэршүүлэх, гемоглобин буюу цагаан бөөмний тоог нэмэгдүүлдэг чадвараараа хамгийн шилдэг нь.

       Энэ жимсний шүүсэнд каротин, фосфор, кальци, магни, кали, натри, нимбэгний шүүс, В-гийн төрлийн аминдэмүүд мөн С, РР аминдэм агуулагддаг тул хүний бие организмын дархлааг бэхжүүлдэг шидтэй. Анар жимсэн дэх антиоксидантын хэмжээ ногоон цай, улаан дарсанд агуулагддагаас хамаагүй илүү. Анемии, гипертони, цусан хангамжны эмгэг, хөхүүл ханиадад хэрэглэхэд онцгой үр дүнтэй, малярий, цинг, элэг, бөөрний өвчинд сайн.

       Энэ гайхамшигтай жимсэнд агуулагддаг биологийн идэвхтэй бүхий л бодисууд нь хүний биеийн  бодисын солилцоог сайжруулж пектин, фолийн хүчил, танин нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах, эд эрхтэнийг анагаах увидастай.

Анар жимсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг  чухал баримтуудыг дэлгэрүүлбэл:

Анар жимс даралт багасгадаг

  Хүмүүс анар жимсийг “диваажингийн алим” хэмээн нэрийддэг. Анар бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг маш олон ашигтай эрдэс бодис агуулдаг. Ялангуяа анар жимсний шүүс гемоглобинийг нэмэгдүүлж, даралтыг багасган, тэр байтугай нарны цацрагаас хамгаалдаг. Анар жимсний хальсны хандаар тослог арьснаас хамгаалах эмчилгээний маск хийж байна. Үүнээс гадна анар жимс пуникалагих хэмээх тусгай бодис агуулдаг. Энэ бодисыг эрдэмтэд судлаад, бидний бие дэх янз бүрийн вирусыг устгадагийг тогтоосон байна.Энэ бодис бусад жимсэнд маш ховор тохиолддог бөгөөд анар түүний гол эх үүсвэр болдог аж. Үүнээс үзэхэд анар бол вирусын өвчин тусч, бие нь суларсан хүнд хамгийн тохиромжтой жимс юм. Ханиад томууны дэглэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог. Харин эмч нар анар жимсний ясыг залгиж болохгүйг анхааруулдаг. Учир нь анарын яс мухар олгойг үрэвсүүлдэг байна.

 

Анар жимс судасны хана бэхжүүлдэг

Анар жимс нь өөх тосыг хайлуулж, хүний судасны ханыг илүү уян зөөлөн болгодог тухай “The Times of India” сонинд мэдээлжээ. Анар жимс нь антиоксидант, полифенол зэрэг олон төрлийн ашигтай бодис агуулдаг. Эдгээр бодис нь зүрх судасны системийг хамгаалдаг бөгөөд судсыг өргөсгөж, нарийсган, цусны тогтвортой урсгалыг хангадаг аж. Үүнээс гадна үл исэлдүүлэгч бодис нь судасны хатуурлаас сэргийлж, удаан хугацааны турш уян хатан байлгадаг. Энэ жимс нь хөхний булчирхайн хорт хавдраас ч сэргийлдэг сайн талтай. Үүнээс гадна хортой холестеринийг устгаж, ашигтай өөх тосны түвшинг нэмэгдүүлдэг гэнэ. Тэгэхээр зүрх судасны системийн өвчтэй, даралт ихтэй хүмүүст анар жимс тун ашигтай байх нь.  Анарын шүүс шүдэнд эерэг нөлөө үзүүлж, хорхойтох, шүд өнгөртөх магадлалыг бууруулдаг аж.

 

Анар цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг

Анар жимсний шүүсэнд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Анар жимсний шүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

 

Хөгшрөлтийн эсрэг

Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.

 

Бөөр хамгаална

Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.

 

Элэг төлжүүлнэ

Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.

 

Дархлааг сайжруулна

Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.

 

Харшлын эсрэг нөлөөтэй

Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.

 

Хөхний хорт хавдраас сэргийлнэ

Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.

 

Арьсны хорт хавдраас сэргийлнэ

Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.

 

Цусны даралтыг хэвийн болгоно

Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.

 

Анар жимсний хэрэглээ

Туяа эмчилгээ хийлгэсэн, цацраг идэвхт бодистой ажилладаг болон цацраг идэвхт бүсэд амьдараг хүмүүст анарын шүүсийг уухыг санал болгодог.

Анарын шүүсийг амьсгалын замаар халдварлдаг өвчин, ханиалга, ангин, халуурах зэрэгт хэрэглэдэг бол өрөвслийн эсрэг сайн эм болдог байна. Хоолойн өвчний үед шүүсээр нь хоолой зайлдаг. Мөн астам, цус багадалт, малярий зэрэг өвчний үед хэргэлэхэд чухал үр дүнтэй байна.

Бага насны хүүхдэд 1/1харьцаатай шүүсийг усанд найруулж 1-2 өдөр цайны халбагаар нэг удаа өгч аллерги гарч байгаа эсэхэд анхаарал тавих замаар эмчилдэг байна, Анар жимс тогтмол иддэг хүүхдүүд цовоо сэргэлэн байдаг байна.

Туяа эмчилгээ хийлгэсэн, цацраг идэвхт бодистой ажилладаг болон цацраг идэвхт бүсэд амьдараг хүмүүст анарын шүүсийг уухыг санал болгодог.

Анарын шүүсийг амьсгалын замаар халдварлдаг өвчин, ханиалга, ангин, халуурах зэрэгт хэрэглэдэг бол өрөвслийн эсрэг сайн эм болдог байна. Хоолойн өвчний үед шүүсээр нь хоолой зайлдаг. Мөн астам, цус багадалт, малярий зэрэг өвчний үед хэргэлэхэд чухал үр дүнтэй байна.

Бага насны хүүхдэд 1/1харьцаатай шүүсийг усанд найруулж 1-2 өдөр цайны халбагаар нэг удаа өгч аллерги гарч байгаа эсэхэд анхаарал тавих замаар эмчилдэг байна, Анар жимс тогтмол иддэг хүүхдүүд цовоо сэргэлэн байдаг байна.

Анарын шүүсэнд их хэмжээний  хүчил агуулагддаг учир 1 доош настай хүүхдэд анарын шүүсийг өгч болдоггүй.

Ходоодны хүчил ихтэй, ходоодны шархлаатай хүмүүс шүүсийг усаар шингэлж ууна.

Ангаах ухаанд анарын хальс, үр, холтос, цэцэг зэргийг ашиглан төрөл бүрийн эм, ханд, уусмалыг бэлтгэн цус багадалт,суулгалт, буйлны өрөвсөл, коньюктавит, түлэгдэлт бусад өвчинд хэрэглэнэ.

Гашуун амттай анарын хальс хоол боловсруулах эрхтний хямралыг зогсоодог байна. 5 г хальсыг  стаканы тал халуун усаар хандлан 20 минут байлгаад шүүж хэрэглэнэ. Цайны халбагаар өдөрт   3-4 удаа ууна.

Анарын хальсны хандыг бөөр, элэг, үе мөч, чих, нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэвэл сайн. Анарын үрээр хийсэн шүүс нь шар болон шээс хөөх үйлчилгээтэй учир бөөр, элгэнд сайн.

Өрөвсөл, шарх идгээхэд жимсний хальсаар бэлтгэсэн ханд сайн нөлөөтэй. Үүний тулд 5 г жижиглэсэн хальсыг 100 г усаар буцалгаж 1-2 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.

Анарын яс нь залхуу гэдсийг идэвхжүүлдэг ба анарын тосны үндэс болдог. Анарын тос хавдрыг эмчилж F, E витанины тусламжтай арьсыг залуужуулна.

Кавказын гал тогоонд өтгөрүүлсэн анарын шүүс чухал үүргийг гүйцэтгэн олон төрлийн хоолны амтлагч болдог байна.

Түлэгдэлтийг анарын шүүс болон холтосоор эмчилнэ. Шүүсийг түлэгдсэн хэсэгт түрхэн дээрээс нь нунтагласан холтосыг цацдаг байна.

Шүд өвдөхөд анарын үрийг зөгийн балтай хольж иддэг.

Унаж бэртэх, яс хугарах зэрэгт жижиглэсэн үндэсийг алоэ шүүстэй хольж түрхэнэ.

Хумсны завсар өрөвсөх, идээт өрөвсөл, чих хамрын өвчинд нунтагласан анарын үрийг зөгийн балтай хольж түрхлэг хэлбэрээр ашиглана.

 Хуурай үрийг мөн туузан хорхой хөөхөд ашигладаг. 7-9 үрийг наранд эсвэл шарах шүүгэнд  6-8  хатаагаад нунтаглана. Нунтагласан үрийг хоолны өмнө өдөрт 3-4  удаа 1 хоолны халбагын хан борогцойн чихиргүй 1 стакан шүүстэй найруулж ууна.

Анарын холтос болон үндэс нь хортой тул зөвхөн эмчийн заавраар эдгээр аргыг хэрэглэнэ. 

Анарын шүүсийг цусны, зүрхний, элэг, уушигны өвчинд хэрэглэхээс гадна цусны даралтыг хэвийн байлгахад ууж хэрэглэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар анарт агуулагддаг эстроген нь эмэгтэйчүүдийг цэвэршилтийн үеийн өвчин намдаах,  сэтгэл гутралтай тэмцэхэд тусладаг байна.

Анарыг хөргөгчинд удаан хугацаагаар хадгалах боломжтой байдгаараа давуу талтай ба муудаж, эмчилгээнд хэрэгтэй шинжээ алддаггүй байна.

 

 

Хэрэв та эрүүл мэнддээ анхаарчТурк улсаас оруулж ирсэн шинэхэн анар жимс худалдаж авахыг хүсвэл 9907-6685, 9807-6685 дугаараас лавлаарай.  Хэрэв та анар жимсийг таван кг-аас их хэмжээгээр авах дээрх дугаарт захиалга өгч хүссэн газраа хүргүүлэх боломжтой юм байна.