Байлдагчдаа зүү залгиулсан гэх дэслэгч ажилдаа оржээ
2013/12/21
Байлдагч Х.Хэнмэдэхэд зүү залгиулсан гэх хэрэг өнгөрсөн зун гарч нэг хэсэгтээ олны анхааралд байсан. Тэрээр аавдаа манай дэслэгч дарамталсаар байгааг зүү залгиулчихлаа хэмээн ярьж, аав нь хэвлэлд хандсанаар энэ хэрэг олонд ил болж байсан юм.
Анх уг хэргийг Н.Баатар дэслэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Хэнмэдэхийг өөр ангид хуваарилсан ч тэрбээр дахин зүү залгиж хэргийг өөрөө үйлдсэн гэдгээ НОТОЛЖЭЭ.
П.Хэнмэдэхийн хэрэг одоо Увс аймгийн прокурор дээр хянагдаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 280.1-д зааснаар Цэргийн албанаас зайлсхийхийн тулд өөрийн биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа.
Харин байлдагчдаа гүтгүүлж, үнэн мөнийг нь тогтоож өгөх өргөдлөө өгөөд ажлаасаа гараад байсан Н.Баатар дэслэгч буруугүй гэдэг нь тогтоогдсон учир ажилдаа эргэж оржээ.