Сайн байцгаана уу би захиа бичиж байгаадаа итгэж ч чадахгүй байна. Ингээд бичиж байгаа нт миний хувьд том зориг шүү.

Би одоо 27 настай хүнтэй унтаагүй 3 жил болж байна. Яагаад ийм удаа юм бэ гэхээр нөхрөөсөө салаад дахиж хэзээ ч эрэгтэй хүнтэй ойртох сэтгэл хүсэл төрөөгүй. Ганц ч удаа мсж утсаар ярих тухай тийм зүйл байгаагүй. Би 3 настай охинтой тэгээд охиноосоо айх ичих бас охиныхоо аавд сэтгэл минь үнэнч болоод ч тэрүү хэдий салсан ч гэсэн гэж бодоод амьдраад байдаг.

Гэтэл энэ бие минь хар залуугаараа гэлэнмаа боллоошт гэж бас бодох юм. Охины аавтай бол дахиж нийлэх боломжгүй юм л даа. Тэглээ гээд энэ чигээрээ ингээд яваад байх уу яах ёстой вэ? Ер нь бол охины ааваас өөр хүн байгагүй гэхэд болно. Тэгэхээр 27 нас хүртлээ 1 л эр хүнтэй унтаж үзээд жирмээ болоод салсан гэхүүдээ.

Бас өөртөө хэт их бардам зантай юмаа. Эр хүнд гомдсон л бол дахиж харахгүй, харьцахгүй гэх сэтгэлтэй. Би өөрийгөө яаж засах вэ? Яаж өөрийнхөө энэ үзэл бодлоо засахаа ч мэдэхгүй байна…

cekc.mn