30 минутанд амтат шөл хийх арга
2017/10/22
Гарын доор орц ашиглан цаг заваа хэмнэн богино хугацаанд амттай бөгөөд хийхэд амархан шөл хийж сураарай. Яарч сандарсан үед чинь хэрэгтэй шүү.
30 min
-
1
Сонгино болон улаан чинжүү, улаан лоолийг жижиглэн хэрчинэ.
-
2
Саванд үхрийн татсан махыг хийж өөрөөр нь өнгөр тогттол хуурна. Дараа нь ургамлын тосыг хийж бор болтол нь хуурна.
-
3
Үүний дараа хэрчсэн ногоонуудыг махан дээр хийж зөөлөртөл нь хуурна. Давс, хар перц, улаан перц, халуун чинжүү болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлаарай.
-
4
Ногоо зөөлрөөд эхлэмэгц шөлийг хийнэ. Мөн улаан лоолийн сүмс хийж хутгана. Ингээд буцалтал нь таглана.
-
5
Энэ хооронд гоймонг 10-15 минут буцалсан давстай усанд чанаж зөөлрүүлээд халуун уснаас гаргаж сайтар хөргөнө. Бага зэргийн масло эсвэл ургамлын тос хийж сайтар хутгаж хөргөөрэй.
-
6
Ингээд шөлний сайхан үнэр ханхалж, мах бүрэн зөөлөрч болмогц гоймонг хийж хутгаад яншуй болон ногоон сонгиноор амтлаад амтархан хооллоорой.