Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байна. Өчигдөр эрлийн баг осол болсон ууланд ажилласан ч нэг ч хүнийг олоогүй бөгөөд өнөөдөр үүрээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэллээ.

 

Тодруулбал Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна. Тус мэдээллийг Аймгийн онцгой комиссийн гишүүн утсаар мэдээлжээ.

 

Өнөө өглөө Онцгой комисс шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд ОБЕГ-ын дарга, Шадар сайд нар ослын газрыг зориод байгаа юм. Гэхдээ энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.