Туркийн Ерөнхийлөгч "Монголын хаад"-ыг ардаа зогсоогоод зочдоо угтаж авдаг
2017/10/25
Пан түргийн үзэл гэж нэг юм байх. Үүнийг дэмжигчид хоёр хэсэгт хуваагддаг аж. Эхний хэсэг нь түргийн түүхийг шинжлэх ухааны бодит судалгааны үндсэн дээр харахыг оролддог бол хэт даврагч буюу хэт үндэсний үзэлтэй хэсэг нь шинжлэх ухааны бодит үнэнд нийцэхгүй зөвхөн түргийн эрх ашигт тулгуурласан үзэл баримтлалыг бусад ард түмэнд тулган хүлээлгэхийг зорьдог.
Тэднийхээр бол түрэг бус маш олон улс, ард түмэн, тухайлбал парфян, скиф, тохар, усунь, индиан, шумер, ацтек скандинав, айнү, аккад, ассир, финик, эламит, анзани, кассит, карий, хетт, миттани, хурий, монгол, мажар, секей, ирланд, баск, урарту, тройчууд түрэг гаралтай гэдэг аж. Орчин үеийн туркуудын гаргаж ирсэн энэ үзэлд хамгийн ойрын хугацаанд гол хохирогч нь болж хувирах, хувираад ч эхэлсэн нь манай Монгол улс буюу Монголын түүх.
Эрт болон дундад зуунд Төв Азид байсан тунгус, төвд, тангуд угсааны улсуудаас эхлээд Хүннү, Сяньби, Нирун, Кидан, Хар Кидан, Их Монгол Улс, Алтан Орд, Цагаадайн улс, Ил хаант улс, Бутралын үеийн Монгол улс, бүр Дөрвөн Ойрд буюу Зүүнгарын хаант улс хүртэл түрэг гаралтай гэж үздэг болжээ. Үүнийгээ ил шулуун дэлхий даяар олон хэлээр зарлаж, тунхаглаж, эцэстээ бүр төрийн хэмжээнд энэ үзлээ шулуухан илтгэдэг болжээ.
Туркийн төрийн хэмжээнд авч үздэг болсон "Түргийн түүхийн 16 эзэнт улс" хэмээн нэр томьёо, үзэл санааг бүр 1980-аад оны үед цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан Туркийн долоо дахь Ерөнхийлөгч Кенан Эврений үеэс бий болжээ. Одоо үүнийг нь Туркийн төрийн хэмжээнд албан ёсоор тунхаглаж, зарласан байна.
Хамгийн наад захын жишээг татахад 2015 оны нэгдүгээр сард Туркийн Ерөнхийлөгч Режэп Тайип Эрдоган Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасыг айлчлал хийхэд нь Туркийн Ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авахдаа хэвлэлийнхний өмнө "Түргийн түүхийн 16 эзэнт улс"-ын "16 дайчин"-г ардаа зогсоож сүрийг үзүүлсэн байх юм. Улмаар Туркийн Ерөнхийлөгчийн ордонд гадаад дотоодын өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулдаг "Түргийн түүхийн 16 эзэнт улс"-ын 16 туг, хиур бэлэн байх болжээ.
16 туг хиурын оройд Туркийн төрийн сүлдэнд заларсан тал саран бүхий 5 хошуу байрладаг.
Энд дурдагдан буй "Түргийн түүхийн 16 эзэнт улс"-д монголчууд бидэнд хамгийн их хамаатай, манай түүхийн бахархал болсон салшгүй хэсэг багтан орсон нь харамсалтай.
Тухайлбал Хүннүгийн түүхэнд тодрон гарсан дөрвөн улсыг Түмэн шаньютэй нь, Аттилатай нь өмчлөөд зогсохгүй, Чингисийн ач агуу Бат хааны Алтан ордны улсыг үүндээ багтаасан байна.
Бас л Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Төмөр хааны байгуулсан Timurid Empire-ийг хожмын нэгдсэн Энэтхэгийг үүсгэгч Моголын эзэнт гүрнийг хүртэл энэ жагсаалтдаа шингээчихжээ.
Ингээд л монголчууд түүхээсээ өм цөмөөр Туркүүдэд алдаж байна. Бүр Туркийн Ерөнхийлөгч нь хүртэл ардаа Түмэн, Аттила, Бат хаан, агуу байлдан дагуулагч Төмөр, Бабур нарыг зогсоочихоод сүрийг бадруулан гадаадын төлөөлөгчдөө хүлээж авч байна.
Түүнийг нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өлгөн авч шуугиантайгаар мэдээлж байх юм.
Харин бид түүхээ хамгаалж юу хийж байна?
Эх сурвалж: www.tolgoilogch.mn
ene talaar Pranzad bas eldebiin nom tobhimal garsaar bna! · 2017/10/26
Tyyheen hamgaalah onoliin bolon yorbopryy zytgen hariulah erdemted tynch haragdahgyi bna?Gadaadad garch baigaa heblelyyd nom sonin deegyyr garch baigaag tysgaid ni sydlaj hariu baridag alba gej bna uu?Zeb byryy baingiin nom hebleluud gardag bolson!ylasiin bodlogod tylgyyrlasan baih saardlaga zailsgyi heregtei chag yumuu daa!!!ene Tyrkyyd Pranzad amidardag nehedyyd eersdiigeen mandyylahiin telee Mongoliig asiglan bas byryytgan eldeb nomyyd dyr meden bichdeg bolloo!!!Tyrk bol tyrk!!!Mongoltoi holbogdoh gej yadaj eh tyyhiig mini gyibyylah eersdeen tyyhiin emne baisan yum sig bichdeg bolloo!!!anhaarah chag irsen baina!
шаабар · 2017/10/26
Манай төрийн л бодлого муу байгаагийн илэрхийлэл шүү дээ. Юуны төлөө гадаад яам гэж байдаг билээ. Өөр хоорондоо хөлөө жийлцэж газар нутгаа гадныханд найр тавин худалддаг арчаагүй ноёдын хийсэн хэрэг гэхэд хилсдэхгүй. Хоосон цээж дэлдэж суухаар түүхээ сайн судалж баталгаажуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй биз дээ. Монгол Улсад эх оронч сэтгэлтэй эзэн эрх мэдэлтэн гэж байна уу . Туркуудыг зэмлэхээсээ өмнө өөрсдийгөө сайн хар. Мэдээгүй царайлаад дуугүй сууж буй эрдэмтэн мэргэд элчин сайдууд, УИХ-ын АБГАБХороо гээд дүүрсэн толгойнуудаа зэмлэх нь зүй.
Зочин · 2017/10/25
Туух гуйвуулбал гэсхээлтэйг мэдэхгуй галзуурах юм Тэнгэртэй тэрслээд хаа хурэх мунхагууд вэ
Зочин · 2017/10/25
Туух гуйвуулбал гэсхээлтэйг мэдэхгуй галзуурах юм Тэнгэртэй тэрслээд хаа хурэх мунхагууд вэ
Зочин · 2017/10/25
Jinhen turukuud chin bid narshdee ted nar bish !!! Chinges Khaan turuk Mongol buh aimgiig negtgesen bid bol oorsdoo turukuud !!! ene arab persia creekuud bish !!!!
Зэээ · 2017/10/25
Туухээ хамгаалах онолын чадвар бна уу ?! Монголын судлаачид Гадаад ертенцеес Туухтэй холбогдох мэдээлэл баримтууд олж тууний эргэн тойронд танин мэдэхуй идэвхжиж бгаагаас Терийн бодлогод тулгуурлаж онолын талаасаа бутээл гарч бна уу?!