Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын талаас Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эрдэмтэн, судлаач, багш оюутнууд  Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн малтлага хийсэн байна

.

 

Тийнхүү археологич Д.Эрдэнэбаатар  Хүннүгийн төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойн баярын хүрээнд хийгдсэн “Хүннүгийн өв соёл” баримтат кино болон “Гол мод-2”-ийн археологийн малтлага, судалгааны гэрэл зургийн үзэсгэлэнгээ МУИС-ийн Улаанбаатарын Их Сургууль дээр нээжээ . Түүнчлэн энэ үеэр тус сургуулийн  археологийн музейг сонирхох боломжийг иргэдэд олгож, Хүннүгийн үеийн гайхамшигт түүхэн баримтуудыг дэлгэсэн юм. Тус музейд малтлагын үеэр олдсон Хан улсын үеийн сүйх тэрэг,  Ромын үеийн шилэн аяга, сүйх тэрэгний алт мөнгөн чимэглэл гээд ховор олдворуудыг нийтэд дэлгэн танилцуулав.