”БЯЦХАН ЦУС СОРОГЧ”-ИЙГ ҮЗЭЭД АМТАТ ЧИХЭР, АЙМШИГТ МАСКЫГ БЭЛГЭНД АВААРАЙ

"Өргөө" кино театрын дэлгэцнээ "Бяцхан цус сорогч" 3D  хүүхдийн кино энэ сарын 28-наас үзэгчдийн хүртээл болох юм. 

"БЯЦХАН ЦУС СОРОГЧ" 3D кино нь алдарт хүүхдийн зохиолч Ангела Соммер-Боденбургын ижил нэрт бестселлер зохиолын дүрүүдээс үндэслэсэн уран бүтээл бөгөөд Рудольф хэмээх 13 настай цус сорогч хүү, түүний гэр бүлд хэрцгийгээрээ зартай цус сорогчийн ангууч заналхийлэх болно. Рудольф Тони хэмээх ойролцоо насны хүүтэй танилцах ба Тони хэдий энгийн хүү боловч эртний цайз, оршуулгын газарт үнэхээр дуртай нэгэн аж. Ингээд тэдний нөхөрлөл эхэлж, Рудольфын гэр бүлд туслахаар болж, адал явдалт, хөгжилтэй, адармаатай үйл явдал тэднийг хүлээж байдаг. 

Хүүхэд, залуусын түгээмэл тэмдэглэдэг "Halloween"-ий баярт зориулан гаргасан тус уран бүтээлийг "Өргөө" кино театрын бүх дэлгэцээр үзэх боломжтой. Хамгийн том сюрприз нь киног үзсэн хүүхэд бүрт "Halloween"-ий аймшигт багийг /маск/ бэлэглэх юм. Мөн кино нээлт болох 28, 29-ний бямба, ням гарагт киног үзэж байгаа хүүхдүүдэд "Аймшгийн баяр"-ыг санагдуулам амтат чихрийг бэлэглэх гэнэ. 

"Halloween"-ий адал явдлыг үзээд, амтат чихэр, аймшигт маскыг бэлгэнд аваарай. Гайхамшиг үргэлжилсээр...

Тус киноны дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.urgoo.mn/Home