Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс эхэллээ. 

Тодруулбал, нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан бол энэ жил бүх ангийн сурагчид нэг долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм байна.