Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хоноод байгаа ч өдийг хүртэл ямар ч сураг чимээгүй хэвээр байна. Тус суманд ЦЕГ-аас гарсан арваад хүний бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас ирсэн хоёр үнэрч нохой ажиллаж охиныг эрэн хайсаар байна. 

www.tv5.mn