Нэгэн зүгт хамтлагийн Дуучин С.Заяа нэвтрүүлэгч Д.Одзаяа нар хүүтэй болжээ
2014/01/02
Монголын хөвгүүдийн хамтлаг болох тэр дундаа поп урсгалаар дуулдаг хамтлагийг нэрлэ гэвэл хамгийн түрүүндта бүгдийн санаанд "Нэгэн зүгт" хамтлагийн нэр орж ирэх биз ээ.
Тус хамтлагийн Дуучин С.Заяаг хамтлагийнхаа нөлөө бүхий гишүүн гэдэг. Тэрбээр хаана ч явсан үзэсгэлэнт эхнэртэйгээ гоёж явах болоод удаж буй.
Түүний эхнэр нь МҮОНТ-ийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр өдөр бүр үзэгчидтэй уулзаж байдаг Д.Одзаяа билээ.
Тэгвэл МҮОНТ-ийн царайлаг нэвтрүүлэгчдийн халааг үргэлжлүүлж байгаа бүсгүй маань саяхан амаржиж ээж болсон байна. Энэ тухай түүний нөхөр С.Заяа өөрийн цахим хуудсандаа "Энэ хорвоо дээр хамгаас хайртай чамдаа баярлалаа! Хөөрхөн хүүтэй болсон, би одоо аав боллоо, чамдаа баярлалаа MY LOVE ! хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Залуу гэр бүлдээ аз жаргалыг хүсээд шинэ хүнд нь эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Д.Ана