Түүний дүү их эмч Л.Баярцэцэг “Эмч нарын дунд байдаг асуудал” гэв
 
Гэмт хэрэгт холбогдогс­дын ихэнх нь чихрийн ши­­жин, сүрьеэ, сэт­гэ­цийн эмгэг, хорт хав­дар, багтраатай бай­даг болсон. Ерөнхийдөө эрүүл саруул хүн гэмт хэрэгт холбогддоггүй бололтой. Арга­тай, арын хаалгатай нэ­гэнд эрүүл мэндийн шалт­гаанаар ялаас мултрах, эм­нэлэгт ялаа эдлэх боломж бүрддэг болчихжээ.

Ингээд нэгэн ба­римтыг өгүүлье. 2012 оны сүүлээр Шас­тины нэрэмжит III эмнэлэгт ШШГЕГ-ын хорих 401 дү­гээр ангиас эрүүл мэндийн хувьд  хүндэрсэн таван ял­тан ирсэн байна. Тэдний дунд элэгний үйл ажиллагаа нь муудсан, “хэзээ мөдгүй нөгөө ертөнцөд илгээгдэх” магадлалтай Лхамжавын Батмөнх гэгч сэжигтэн ир­сэн аж.

Тэрбээр эмэгтэй хүнийг харгис хэрцгийгээр тарчлаан хүчиндсэн хэрэгт холбогдсон нэгэн байв. Биохимийн их эмч Ш.Өнөр­­жаргал хүнд өвч­тэй, хүчингийн хэрэгт хол­богдсон Л.Батмөнхөд цусны шинжилгээ хийтэл өвчтөн цоо эрүүл гарчээ.

С вирустэй, элэгний хүнд өвчтэй гэсэн оноштой түүний шинжилгээ сайн гарсанд Ш.Өнөр­жаргал эмч гайхан дахин шинжилгээ авахад бас л эрүүл гарсан байна. Тэрбээр 2011 оноос эхлэн Л.Батмөнхийг удаа дараа үзэж байсан аж.


Үзэх бүрт элэгний үйл ажиллагаа нь хэвийн гэсэн оноштой гарч байжээ. Их эмч Ш.Өнөржаргал “Энд ямар нэг алдаа гарлаа” гэж бодоод Л.Батмөнхийн талаарх мэдээллийг эмнэл­гийн төв сервер рүү орж үзжээ. Хачир­халтай нь түү­ний тавьсан онош, шинжил­гээний хариуг хэн нэгэн өөр­чилсөн болохыг мэдсэн байна.


Цахим эмнэлэг гэдэг бол хэн хэдэн цагийн үед ямар кодоор нэвтэрсэн нь га­раад ирдэг  давуу талтай. Нөгөөтэйгүүр комьютерт өвчт­ний түүх 70 жил хад­галагдах юм. Их эмч Ш.Өнөржаргал төв сервер рүү хэн, хэн нэвтэрсэн  болохыг инженерүүдийн тусламжтайгаар мэдэж авчээ.

Өвчтөн Л.Батмөнхийн өвчний түүхийг комьютерт их эмч А.Баярзаяа, лабо­рант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нар өөрчилсөн аж. Эдгээр ажилтнууд өөрсдийн бар­кодоор Төв сервер рүү орж, шинжилгээний хариуг өөр­чилсөн болох нь цаг минут­тайгаа гарч ирдэг байна.

Нэг биш, бүр таван удаа нэвтэрч, 50 гаруй засвар хийсэн байжээ. Тэгэхдээ Л.Батмөнхийг  элэгний хүнд өвчтэй болгож харуулах гэж чармайсан нь илт байлаа. Дээрх эмнэлгийн нэр бүхий ажилтан Л.Батмөнхийг хүнд өвчтэй болгон харуулсан нь буруу эмчилгээг давхар хийхэд хүргэжээ.

Энэ талаар   их  эмч Ш.Өнөржаргал Стра­теги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэгт   хэлтэл “Юун сүртэй юм бэ. Байдаг л асуудал шүү дээ. Тэр “eHosital-Цахим эмнэлэг” программ хангамж чинь алдаа биз” гэжээ.


Дэлхий нийтээр хэрэг­лэж буй программ хангамж алдах учиргүй учраас их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд на­раас Төв сервер рүү нэвтэрч, шинжилгээний хариу өөр­чилсөн эсэх талаар асуу­хад “Дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилласан” гэсэн хариу өгчээ.

Өөрөөр хэл­бэл, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баяр­цэцэгийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төв серверт нэвтэрч шинжилгээнийн ха­риунд өөрчлөлт хийсэн байна. Тэгэхээр нь хүнд гэмт хэрэгт холбогдсон Л.Бат­мөнхийн талаар судлаад үз­тэл Л.Баярцэцэгийн төрсөн ах болох нь тэр.

Энэ талаар Улсын III төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнх-Очирт хандтал “Энэ талаар хэнд ч хэлж болохгүй. Эмч нарын нэр хүнд унана. Энүүхэндээ яриад нууя” гэсэн хачирхалтай хариу сонссон байна.

Үүнээс гадна Ш.Өнөржаргал эмч Төв сервер рүү нэвтэрч, Л.Батмөнхийн эрүүл мэндийн шинжилгээний хариуг үзсэн хэрэгт буруутгагджээ. “Иргэний нууцад халд­лаа” гэсэн буруутгах өнгө аяс мэдрэгдээд эхлэнгүүт “Төв сервер рүү халдаж, шинжилгээний хариунд өөрч­­лөлт хийдэг асуудал зөв үү” гэсэн асуудлыг сөр­гүүлж тавьжээ.

Гэтэл эмнэлгийн удирдлагууд өвчтний түү­хийг улаан цайм өөрчилсөн асуудлыг ярихын оронд программ хангамж болон эмч нарыг буруутгах гэж нэлээд үзсэн ч сүүлдээ “нууя” гэсэн байр суурийг илэрхийлэх болсон байна.  

“Юун сүртэй юм бэ. Эмч бид нарын дунд байдаг л асуудал” гэж байсан Л.Баярцэцэг “Миний төрсөн ах Батмөнх маш муухай хэрэгт холбогдоод байгаа юм. Энүүхэндээ хэл амгүй дараад өнгөрье” гэж дахин гуйжээ. Гэмт хэрэгт холбогдсон ялт­ныг хэргээс мултрах, ял хойш­­луулах 17 төрлийн өв­чин  байдаг.

Хэрэгтнүүд тэр 17 төрлийн өвчнөөс ту­саа­сай гэж залбирах дөхдөг гэхэд болно. Эмч, ялтнуудын  хам­тар­сан ийм төрлийн  гэмт хэрэг өмнө нь гарч байсан. Тухайлбал, 1980 оны сүү­лээр “Шар хадны эмч на­­рын хэрэг”-т нийт 16 эмч холбогдож, яллагдаж бай­сан.

Гэмт хэрэг үйлдэн ял авсан дарга нарын хүүхдийг “Сэтгэцийн эмгэгтэй” гэсэн нэрийн дор шоронгоос гар­гаж, их хэмжээний авлига авч байсныг прокурор А.Отгон­баяр илчилсэн түүх­тэй.

Л.Баярцэцэгийн “Юун сүртэй юм бэ. Эмч бидний дунд  байдаг  асуудал” гэ­сэн үг нь эмнэлгийн ма­гад­лан­гааар ялтнуудыг сулла­даг болох магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.