Цагийн өмнө гэртээ орохоор циркийн зүүн талд байх 1A байрны дэргэдүүр өнгөрч явтал явган хүний зам дээр нэг ах тасраад  уначихсан байртай хэвтэж байна хажуугаар нь өнгөрөх гэснээ утсаа гаргаад 103 руу залгаж -Хүн ухаан алдаад уначихсан байна гэсэн дуудлага өглөө. (Хэдийгээр тасраад уначихсан гэж бодсон ч)

Дуудлага хүлээн авлаа гэсэн хариу өгч утас ч тасарлаа. 

Амьсгалж байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан болохоор ямар ч зүйл болсон байж магадгүй гэж бодон биед нь хүрэлгүй дэргэд нь зогсож байсан ба дараа нь цагдаа сэргийлэх болж магадгүй гэсэн үүднээсээ зургийг нь дарчихлаа.10, 20 минут дэргэд нь сахиж зогсов. Энэ хугацаанд 30,40 хүн хажуугаар өнгөрсөн ч ихэнх нь тоож харахгүй харсан нэгэн нь тойрч цэрвэж зарим нь бүүр дээгүүр нь алхаад гарах жишээний. Гурван сая хүн амтай болчихсон нэг хүний амь юу ч биш болчихсон юм гэж үү??

Үнэхээр л энэ нийгэмд надад ямар хамаатай юм гэдэг хувиа хичээх үзэл хүн бүрт суусан бололтой. Нэгэн гэр бүлийн ноён нуруу, тэргүүн, нэгэн ээжийн энхрий үр , нэгэн бүсгүйн халамжит хань энхрий үрсийнхээ бахархал шүүдээ гэсэн бодол төрж дэргэдүүр цэрэвшээн өнгөрч буй хүмүүсийг ажиглан зогсож байхад түргэн тусламж ч ирлээ. 

ТҮРГЭН ТУСЛАМЖ ИРЖ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ГАЗАР ДЭЭР НЬ ЯАРАЛТАЙ АВСНЫ ДАРААГААР АХЫН АМНААС НЬ ХӨӨС САГАЖ АМЬСГАА НЬ ДАВЧДАН УХААН ОРЛОО. СОГТУУ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙСАН БОЛОВЧ БИЕ НЬ МУУДАЖ УХААН АЛДААД ТАТЧИХСАН ХЭВТЭЖ БАЙСАН БОЛЖ ТААРАВ УДААН ТИЙМ БАЙДАЛТАЙ БАЙСАН БОЛ ЮУ БОЛОХ БАЙСНЫГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ЮМ. 
Хаа нэг таардаг муу хувцастай,газар уначихсан,тасарсан ямар ч хүн байсан төвөгшөөлгүй 103 дугаарын утсанд хандаж байгаарай дүү нартаа ч мөн сайн сургаж зөвлөөрэй.

Хүн бүр иргэний үүргээ ухамсарлаж байхыг хүсье.