Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилт болон тогтолцооны гажуудал гэмтлийн эмнэлэгт хэрэгжсэн нь
2014/01/13
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого” нь тодорхой үе шаттай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж, дэвшилтэт санаачилгууд хэрэгжиж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар бодлогоо хэрэгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчингээ одоо хүртэл томилж чадахгүй байсаар нэг жил боллоо.
Гэвч “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэгчид хэн бэ? Тэд яагаад хуулийг өөртөө нийцүүлэн төрийн онцгой статустай Гэмтлийн эмнэлгийг эзэгнэн удирдлагын тогтолцоог нь мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлж, дураараа өөрчлөн, эрх мэдлийг эзэмших болов.
Асуудлыг анхнаас нь санаачилж Гэмтлийн эмнэлгээр тоглох болсон эрхэм бол ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа 2013 оны 04-р сарын 17-нд Хавдарын эмнэлгийн даргад өрсөлдөөд унасан, хууль зөрчин Төрийн нарийн бичгийн дарга болсон тушаал, шийдвэр гаргах, сонгон шалгарууулалт эрх зүйн чадамжгүй тушаалтан.
Тэрбээр СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхэд” аяны сангийн 106 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар илэрч ирэх сарын 1 гэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангийн 900090003 тоот дансанд 106 сая төгрөг төвлөрүүлэх болчихоод байгаа тухай http://sonin.mn/news/gemt-hereg/23204 нийтлэгджээ.
Тэрбээр 2013 оны 04-р сарын 17-нд Эмнэлгүүдийн даргын сонгон шалгаруулалтад нэг өдөр унасан гурван найз, нас чацуутнаа Гэмтлийн эмнэлэгт дараах албан тушаалд дэвшүүлсэн.
1. III дугаар эмнэлгийн даргад өрсөлдөөд унасан Ц.Энхбаярыг Гэмтлийн эмнэлгийн даргаар
2. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргад өрсөлдөөд унасан хүүхдийн эмч Т.Нарантуяаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар
3. Эмгэг анатомийн даргад өрсөлдөөд унасан задлангийн эмч Д.Сувдааг Сургалт хариуцсан дэд захирлаар
4. Өөрийн хамаатны дүү Х.Бат-Ирээдүй /сургууль төгсөөд хоёр жил болж байгаа/ зэрэг мэргэжлийн бус хүмүүсээр Гэмтлийн удирдлагыг бүрдүүлж, улсын байгууллагаар одоог хүртэл тоглосоор таван сар өнгөрч байна.
Дээрх удирдлагыг Гэмтлийн эмнэлгийн хамт олон мэргэжлийн бус учраас зөвлөгөөнд оролцуулдаггүй, өөрсдөө мэргэжлийн зөвлөгөөнөө удирдан явуулдаг байна. Түүнчлэн шинэ жилийн баяраа ч тэдэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлээгүй .
Дээрх удирдлагууд А.Эрдэнэтуяагийн заавар зөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Гэмтлийн эмнэлгийн дарга Ц.Энхбаяр Төрийн Албаны Зөвлөлийн “Төрийн албаны мэргэжлийн шалгалтын журам”-ыг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргав.
Ц.Энхбаяр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн “Төрийн албаны мэргэжлийн шалгалтын журам”-ыг хүчингүй болгохоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхээс уг журмыг хүчингүй болгох үндэслэлгүй гэдэг шийдвэр гарч Ц.Энхбаяр дахин давж заалдаад сууж байна.
Тэрбээр 2012 оны 11-р сард өөрийг нь Гэмтлийн эмнэлгийн даргад томилсон ЭМЯ-ны сайд Н.Удвалыг хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр мөн шүүхэд хандаж, шүүх нэхэмжлэлээс түдгэлзэж байсан.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Гэмтлийн эмнэлгийн дарга Ц.Энхбаяр бусад удирдлага таван сарын турш шүүх хуулийн байгууллагаар явж, эцэстээ Төрийн Албаны Зөвлөлийг шүүхэд өгч Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг санаатайгаар хойшлуулан асуудлыг өөрсдийн талд болгохыг зорьж улсын онцгой статустай эмнэлгийн байгууллагаар тоглож байна.
дэлгэнэргүйг энд дар