“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүд сар шинийн баярын өмнө одонгийн мөнгө авдаг билээ. Эхчүүд одоо одонгийн мөнгөө хэзээ буух болоо хэмээн чих тавин суугаа гэхэд болно.

Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга М.Лхагвасүрэн “Жил жилийн сар шинийн баярын өмнө одонгийн мөнгө олгодог ч одоогоор Төрийн санд гүйлгээ хийх боломжгүй, бүх данс хаалттай байна. Одоогоор одонгийн мөнгийг тус санд төвлөрүүлээгүй байгаа гэсэн үг.

Журмаараа I улиралд багтаан олгох ёстой ч бид гуравдугаар сарын 8-наас өмнө олгохоор төлөвлөсөн. Төрийэн сангийн санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Ариунсанаа “Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдийн мөнгийг энэ срад олгохгүй. Сангийн сайдын баталсан сар бүр  олгох мөнгөний жагсаалтын дагуу ирэх сард олгоно” гэсэн хариуг өглөө.

Ямартай ч энэ жилийн “Алдарт эх”-ийн одонгийн мөнгө сар шинийн өмнө буухгүй ирэх хоёрдугаар сард буух аж.

Х.Даваа