Сэлэнгэ аймагт болсон боксын тэмцээний үеэр хүний амь эрсэджээ
2018/03/22
МУ-ын Боксын Спортын гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Алтанхуягийн нэрэмжит "Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 6 наас 11-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон юм.
Уг тэмцээний үеэр ялалт байгуулсан Ховд аймгийн боксчин Т нь рингнээс буух үедээ "Багшаа миний толгой өвдөөд байна" хэмээн хэлээд ухаан алдан унасан байна. Хүүг Сэлэнгэ аймгийн эрчимт эмчилгээний тасагт авчирч 5-6 цаг эмчилгээ хийсэн ч биеийн байдал дээрдэхгүй байсан тул Улаанбаатар хотод авчирч Гэмтлийн эмнэлэгт эмчилгээг нь үргэлжлүүлжээ. Гэсэн хэдий ч хүү 8 хоногийн дараа амьсгал хураасан байна.
Боксын тэмцээний үеэр амиа алдсан тохиолдол ганцхан энэ биш гэнэ. Энэ оны нэг сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хүү рингэнд хүчтэй цохилтын улмаас ухаан алдаж унасан байна. Улмаар гурав хоног эмчлүүлсэн ч эмнэлэгийн орон дээр нас барсан харамсалтай хэрэг гарч байсан байжээ.
Зочин · 2018/03/23
спортын мууд биш л дээ дасгалжуулагч нар хүүхдүүдэд техник сайн эзэмшүүлэх дасгалыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хийлгэх хэрэгтэй ш тээ биеийн тамирын дасгалжуулагч нарын ур чадвар тааруу байна даа
Ээж · 2018/03/23
Ийм хэрэггүй, муухай спортыг заавал хэрэгжүүлж тэмцэлдэж байх хэрэг байхгүй шүү дээ! Олон улсын тэмцээнд оролцож байгаа боксчид ч гэсэн муухай улаан эрээн нүүртэй юм л бууж харагддаг юм билээшдээ! тархи мэдрэл нь мэдээж гэмтэж л байгаа шүү дээ!

хүн алж тэмцээн хийхээ болиоч · 2018/03/22
мал ч амар үхэхээ больсон