НАМЗХ-ны бүсгүйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан “Стикер” аян зохион байгууллаа
2014/01/14
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ё.Нямжаваар ахлуулсан НАМЗХ-ны бүсгүйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя” уриатай “Стикер” нэртэй ээлжит арга хэмжээг Улсын Клиникийн I эмнэлэг, Нарантуул худалдааны төв зэрэг эмэгтэйчүүд олноор цуглардаг газруудад зохион байгууллаа.
Энэхүү аяны гол зорилго нь эгэл жирийн ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн дуу хоолойг газар дээрээс нь очиж сонсон, санал бодлыг нь төрийн түшээ эмэгтэйчүүдэд хүргэх явдал байв. Эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй бэрхшээлүүд, тэдний нийгмийн асуудлууд, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр санал бодлыг нь авч, УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлэхийг зорин ажиллажээ.