Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар Японд айлчлахдаа тэдний Олон улсын хамтын ажиллагааны банк­­тай хамт­­ран 800 сая иен буюу 600 сая ам.дол­­лартай тэнцэх хэм­жээ­н­ий “Самурай” бонд босгож Монгол, Японы хамтын ажиллагаа, үндэс­ний үйлдвэрлэгчдийг дэм­жин хөрөнгө оруулахад зо­риу­лахаа мэдэгдээд бай­сан билээ. 

2014 оныг үйлдвэр­лэлийг дэмжиж, их бүтээн бай­гуу­лал­тын жил болгон зар­ла­сан шинэчлэлийн Зас­гийн газар “Чингис” бондоос үлд­сэн 300 сая ам.доллар дээр “Саму­рай” бондын 600 сая ам.дол­ларыг нэмээд бараг нэг тэрбум ам.доллараар аргагүй л аварга бүтээн байгуулалт өрнүүлэх нь дээ хэмээн дээр, дооргүй баярлаж суутал “Бадар­чин баярлах болоогүй” гэг­чээр барагтайхан мэ­дээлэл Тө­рийн ордон, зарим яамдын үүдээр чөлөөтэй нисэлдэж эхэллээ. 

Энэ нь юу вэ гэвэл Японы зах зээл дээрээс босгож ирсэн “Самурай” бондын мөнгө Засгийн газрын дотооддоо тавьсан их өрөнд явах нь нэгэнт тодорхой болсноор ялан­гуяа чанаргүй зам тавьж халтуурдсаар ирсэн замын компаниудын эздийн нар нь гарч байгаа сурагтай. 

Тодруулбал, “Самурай” бондын гуравны хоёрыг 2013 онд 1824 километр ав­­то­ зам шинээр тавьсан хэмээн сүйд болцгоож байгаа замын компаниудад ху­вааж өгөх гэнэ. “Насны зам”, “Гашууны гол”, “Төгс зам” зэрэг олон компани ажилчдаа амраа­жээ. Учир нь ихэнх нь улирлын чанартай ажил­ла­даг хийгээд ажилч­дынхаа цалинг өгөөгүй байж. Яагаад гэвэл Засгийн газар мөнгөгүй учраас “Саму­рай” бондын мөнгө орж ирэхээр цалин тавина хэмээн хүлээж байсан бо­лохоор арга ч үгүй юм. 

Тиймээс өнгөрсөн долоо хоногт тал хувь нь манай дансанд орсон “Самурай” бонд тэднийг гараа хорстол алга ташуулж байгаа бололтой. 

Ийнхүү хэдэн сар мөнгө хүлээж хэвтсэн компанийн за­хирлууд “Самурай” бондод дугаарлаж эхлээд байгаа ажээ. Лав л Дорноговь, Өмнөговь айм­гууд руу за­мын ажил гүй­цэтгэсэн ком­панийн захирлууд мөнгөө авцгааж. Уг нь Н.Алтанхуяг сайд “Бид “Чингис” бондын мөнгөөр автозам барилаа. Зам дагаж хөгжил гэдэг. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай авто замтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна” гэсэн мэ­дээлэл нэ­гэн жилийн турш хэвлэлийн хуудаснаас са­лаагүйсэн. 

Гэтэл Засгийн газар маань дийлэнхийг нь өрөөр гүйцэтгэсэн болж таарах нь. Тиймдээ ч гадаад дотоодын компаниуд “Самурай” бондын мөнгийг хүлээж байж. 

Баянхонгор Арвай­хээрийг холбосон “Улаан­баатар АЗЗА” компани, Сайншандыг Замын-Үүдтэй холбох 176.4 километр замын ажил гүйцэтгэсэн БНСУ-ын “Хала инженеринг энд” констракшн, БНХАУ-ын “Жинангши вотер энд Хаяд­роповер” консртакшн, Таван­толгойн баруун Цанхид хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн “Хишиг Арвин Индустриал” болон бусад аймгуудад автозам болон гүүрийн ажил гүй­цэтгэсэн компаниуд Засгийн газраас ихээхэн хэмжээний авлагатай учир “Самурай” бондын мөнгийг л хүлээж байж.

“Самурай” бондын мөнгө дөнгөж орж ирэнгүүт тэдгээр компаниуд Засгийн газраас өрөө нэхэх нь ч аргагүй. Засгийн газрын зүгээс “Са­мурай” бондын мөн­гөөр үйлд­вэржилт хийх тухай ярьсан нь ийнхүү бүтэл­гүйтэх шинжтэй болж эхнээсээ өрөнд яваад эхлэв. 

Одоогийн байдлаар энэ мөнгөний тал хувь нь буюу 500 орчим тэрбум төгрөг орж ирээд байгаа. Тэгэхээр өнгөрөгч 2013 онд 1800 орчим км автозам тавьсан гэж байгаа. Нэг километр хатуу хучилттай замыг өнөөдрийн ханшаар буюу манай нөхцөлд байгал орчны байдлаасаа хамааран 400-650 сая төгрөгөөр барьсан гэсэн. Ингээд бодохоор 10 километр тутмыг дундажаар таван тэрбум төгрөгөөр барьсан байж таарна. 

Цаашлаад 100 километр замыг 50 тэрбум, 1000 км-ийг 500 тэрбум төгрөгөөр барих бол 2000 шахам километр замыг лавтай нэг их наяд төгрөгөөр ба­рих нь тойдорхой. Эрх ба­ригчдын ярьж байгаа нь үнэн бол өнгөрөгч 2013 онд гүйцэтгэсэн 1800 гаруй километр зам барилгын ажилд “Чингис” бондын мөнгийг “Самурай” бондын мөнгөтэй ний­лүүлээд ч хүч хүрэхгүй болж таараад байгаа юм. 

Гэхдээ Засгийн газар тодорхой хувийн хөрөнгийг нь босгосон байж таарна. Гэхдээ л хэцүү. Ямартай ч шинэчлэлийн Засгийн газар 2013 онд 1800 километр зам бариулсан ком­паниудынхаа өрийг “Самурай” бондын мөнгөөр төлж эхэлжээ. Өмнөговийн чиглэлд 24 ки­лометр зам тавьж, таван километрт засварын ажил гүйцэтгэсэн замын компани Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг авах учиртай гэнэ. 

Хорь гаруйхан километр зам тавьсан компани гэхэд л Засгийн газраас ийм хэмжээний авлагатай юм байна. Тэгвэл 170 км за­мын ажил гүйцэтгэсэн гэгдэж байгаа “Насны зам” зэрэг компани хэдэн арван тэрбум төгрөг халааслахыг тооцоолон гаргахад ч бэрх юм. 

Ямартай ч дундад зууны үеэс Японы нэрийн хуудас болсон баатарлаг эрсийнх нь ерөнхий нэрээр нэрлэгдсэн “Самурай” бонд Монголын банк санхүүгийн зах зээлд орж ирэнгүүтээ өрөнд яваад өгөх нь тодорхой болж байх шиг байна. “Самурай” бонд савираад эхэлжээ хөөрхий. 


Д.Түвшин