Солонгосын “Гурван сарынхан”
2018/04/22
БНСУ руу явах, жуулчлах иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ялангуяа 90 хүртэлх хоногийн жуулчлалын визээр зорчигчид их байгаа юм.
Гурван сарын визээр зорчих монголчууд тэнд зөвхөн ажил хийж, мөнгө олохыг л чухалчилдаг бол зарим нь “харлаж” үлдэхийг илүүд үздэг байна. Учир нь тус улсад хоёр сар ажиллаад авдаг мөнгө нь эндхийн таваас долоон сарын цалинтай тэнцдэг аж.
Жуулчны визээр гарчихаад БНСУ-д ажил хийдэг хүмүүсийн ихэнх нь Монголоос очихоос өмнө ажлын байраа хэдийнэ бэлтгэчихсэн байдаг. Харин солонгос хэл тааруухан, анх удаа очиж байгаа иргэдийн хувьд бусдад хулхидуулах, цалин өндөртэй ажилд авна гэсэн зарын дагуу явж цаг алдах нь их байдаг байна.
Тэгвэл сүүлийн үед “ГУРВАН САРЫНХАН” гэдэг нэр томъёо солонгос дахь монголчуудын дунд бий болоод буй аж.
Нэг нэгэнтэйгээ утсаар ярьсан яриаг нь сийрүүлбэл:
-Сонин юу байна даа. Манайд “ГУРВАН САР”-ын хоёр хүн ирээд ажил олдохгүй хэцүү байна аа. Танай хавиар олдох ажил байна уу?
-Өө тийм үү манайд ч бас хамаатаны нэг залуу хоёр найзтайгаа гурвуулаа ирчихээд бас л ажил олдох олдохгүй хоёрын дунд л байна.
Нэг иймэрхүү яриа өдөр бүр шахуу өрнөөстэй байдаг аж.
Мөн “Гурван сарынхан”-ыг Солонгосын тухай дутуу ойлголттой хүмүүс, тэтгэврийнхэн, зорилгоо ухамсарлсан хүмүүс хэмээн Солонгост амьдарч буй Монголчууд ангилжээ.
СОЛОНГОСЫН ТУХАЙ ДУТУУ ОЙЛГОЛТТОЙ ХҮМҮҮС
Энэ ангилалд багтах хүмүүс бол, ихэвчлэн солонгост мөнгө олох амархан гэж боддог хүмүүс. Ирсэн өдрөө л ажлийн олдоц, ажлийн цаг, амар амаргүйг асуухгүй хэрнээ шууд л цалин нь хэд вэ? Өдрийн 150-200 мянган вон гэсэн биз дээ? гээд бараг л тулгаж асууна. Их олон хүн яг ингэж асуухыг сонсож байлаа. Энд бас нэг буруу нь эндээс ажилласан ажиллаагүй хоёрын хооронд хоёр гурван сар болоод буцсан зарим нэгэн нь монголдоо очсон хойноо нэг их ажиллаж гийгүүлж, их мөнгө хураасан хүн шиг харагдах гээд худлаа баярхдаг. Өдөрт бараг л 200-300 мянган воны цалинтай ажиллаад ирлээ гэж ярьдаг нь залхуу хэрнээ амархан мөнгө хүсэгчдийн армийг нааш нь хөшүүрэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байх.
За ажил олдлоо. Нэг хоёр гурван өдөр гараад л болилоо гэх. Яагаад гэхээр цалин бага гэнэ. Больж үз, яахаараа өдрийн 10-12 цагийн ажил хийсэн хөлс 80-120 мянган вон байгаа юм бэ? Энэ мөнгийг монгол төгрөгөөр үржүүлвэл 160,000-240,000 төг. Цалин бага гэж хэлж байгаа нь үнэндээ бол ажлаа хийж чадахгүйдээ залхуурахдаа л тэр юм. Ажлаа дийлэхгүйдээ далим гаргаж хийдүүлэн тамхи татаад алга болоод байхаар чинь ямар ажил олгогч сайхан ааштай байх вэ дээ. Тэгээд л дараагийн өдөрөөс гологдол болж байгаа юм.
Улаанбаатарын аль, ямар газар пүүс компанид дээрх цалинг таны нэг өдрийн хөлсөнд өгөх вэ? Дээр дурдсанаас илүү их хөлс авдаг ажил бий бий. Гэхдээ та тийм цалин авмаар байвал солонгос хэлээр ярьдаг байх. Ажлийн 12-14 цагийн ачаалал даадаг байх. Өглөө үүр цүүрээр 05:00 цагт босоод ажилдаа явдаг байх. Архи ууж ажлаа тасалдаггүй байх, ажлийн цагаар тамхи татах нэрээр ажил хийдүүлдэггүй байх хэрэгтэй.
Энэ бүгдийг дийлэхгүй тэвчихгүй бол солонгос улсыг зорьж зардал мөнгөөр шатах хэрэггүй гэж зөвлөе. Ирлээ гэхэд хоёр гурван ажил голж, гологдсоны чинь дараа танд цэцэг түүх буюу хэрэгтэй хэрэггүй хог түүж монголруу ачуулахаас өөр ажил олдохгүй. Нойроо дийлж, ажлийн төлөө өөрийгөө ялж, олдсон ажлаа залхуурч аргацаахгүйгээр хийж, ажил олгогчынхоо сэтгэлд хүрч чадна гэж итгэж байгаа бол та солонгос руу ирээрэй.
Таван цагт босч, арваас арван хоёр цаг ажиллаж, олдсон ажлийн хүнд хэцүүгээс шантрахгүй ээ, би ямар насаараа тэнд тэгж ажиллах биш гуравхан сар тэсээд гүрийж чаднаа гэвэл танд гурван сар ажилаад хурааж чадах 8 - 12 сая төгрөгийн боломж бий. Дээрх бүгдийг чадахгүй бол та ЗАЛХУУЧУУДЫН АРМИЙГ нэмэх дэмий л болов уу. Энэ улсад залхуугаа дийлсэн хүн л мөнгөтэй явдаг юм. Залхуугаа дийлэхгүй нь монголоос мөнгө шилжүүлж аваад автобус унаа залгаж ажил хайж байгаа нэрээр сэлгүүцэж л явдаг юм шүү. Энэ хэсгийг уншсан таныг би энэ армийн гишүүн болохгүй гэж итгэж байна.
ТЭТГЭВЭРИЙНХЭН
Энэ ангиллын хүмүүс үнэхээр хэцүү. Уг нь хөгширсөн болохоос үхсэн биш гэх мэт урамтай сайхан сэдэл нь сайхан. Даанч Солонгос улсад ажил хөдөлмөр гээч нь сайхан сэдэл ба сайхан сэтгэл хоёроор явагдахгүй нь туйлын үнэн юм. За товчхондоо бол ийм. Байртай хоолтой ажлийг таныг хүлээж авсан садан төрөл, ус нутгийн хэн нэгэн чинь олж өгөөгүй л бол та өглөө бүр 05 цагаас 08 цаг хүртэл СААМШИЛ буюу өдрийн ажил горилогчдыг ажил олгогчид зуучлаад тухайн хүний өдрийн цалингаас тодорхой хувийг авдаг газарт очиж бүртгүүлнэ. 05.30 цагаас эхлэн ажил олгогчид ирж ямар ажилд, ямар хүн хэрэгтэйгээ хэлээд сонголтоо хийнэ. Солонгос хүнд ажил хөдөлмөр ажлийн цаг гэдэг хичнээн чухал гэдгийг та нар өөр газраас хайгаад олж уншаарай. Ажил нь чухал солонгос хүн хэзээ ч 55 –аас дээш насны хүн, илүүдэл жинтэй хүнийг сонгохгүй. Ёстой нөгөө лам олдохгүй үед л ярвагнан байж авна даа. Нэгэнт ярвагнан байж авсан ажилтанаа хөшүүн, хойрго, хэлсэн ярьсанг нь ойлгохгүй болохоор өдөржин ярвагнаж харааж байгаад арай хийж ажлийн цаг дуусгаад хөөж явуулна. Нөгөө голж авсан хөгшин ажилтан нь будилж мунгинаад буруу зөрүү юм хийвээс юун цалин, хөөгдөх нь тэр.
Энэ насны хүмүүс минь зүгээр л эх орондоо гэртээ үр хүүхэд ач зээтэйгээ гавъяагаа эдлэн амар жимэр амьдар. Энд ирж солонгос хүнд элдэв дээдээр сонжуул. Таныг үр хүүхэд тань хөөж явуулаагүй л бол бүү наашаа зүглээрэй, ах эгч нар минь. Солонгос улс руу та нар ажил хийх гэж биш, эмчилүүлж, аялаж зугаалж юм үзэж нүд тайлах л гэж ирвэл зохино. Мэдээж үр хүүхэд тань таныг яв ажил хий, мөнгө цаас ол гэж явуулахгүй байх. Хэрвээ та зөрүүд, хүний үг авдаггүй хүн бол ажил хийхээр ирж болно. Таны л асуудал байх. Эргэн тойронд минь таны насны хүмүүс ажил хийнэ гэж ирээд өдөр бүр гологдож, аргаа барсандаа хог буюу цэцэг түүж ачуулаад, ачуулсан цэцгийн авсан үр хүүхэд нь яах гэж солонгосын хог нааш нь явуулаад байдаг юм. Одоо гэртээ ирээч гэхийг ойр ойрхон сонсоод байгаа болохоор л үүнийг анхааруулж бичиж сууна. Зөрүүдлэж наашаа ирэхийн тулд зардлын мөнгө зээлж ирээд ажилд гологдож, одоо яаж зээлсэн мөнгөө төлнөө гээд сэтгэлээр унасан ахмадуудтай таарсаар л яваа шүү.
Нөхцөл байдал тэтгэвэрийнхний хувьд ийм л байна. Учир иймээс та нар минь эх орондоо, гэртээ жаргаж суугаарай. Солонгос улс бол таны ажил хийх газар огтоос биш шүү.
АЖИЛЧ ЗӨГИЙ БУЮУ ЗОРИЛГОО УХАМСАРЛСАН ХҮМҮҮС
Энэ ангилалд ёстой л ажил хийж бүтээж, олж хурааж, жаргаж цэнгэх гэж төрсөн хүмүүс бий.
Гуравхан сар юм чинь ёстой гай л байна. Амралтын өдөр хэрэггүй. Тэртээ тэргүй би монголдоо өдөр бүр амрангаа ажилдаг юм. Хар үүрээр ажилд гарлаа. Орой 18 цагаас буумагцаа шөнө нь ачаа буулгах зөөхөөс эхлээд, машин угаалга, хоолны газар халуун ширэм зөөх гэх мэт юу олдоно, тэр ажлийг үл голон уухайлах мэт шүүрч хийнэ. Ийм хүмүүсийг харах урамтай. Харамсалтай нь бас энэ ангиллын хүмүүс тийм ч элбэг биш.
Өмнөөс нь чи ядардаггүй юм уу, амраач ээ. Мөнгө юу юм эрүүл мэнд чухал гэж хэлэхийг инээмсэглээд л өнгөрөөнө. Үнэндээ бол тэгж хэлж байгаа над шиг хүмүүс, энэ ангиллынханд атаархсандаа л нэг их санаа зовсон сэтгэл гаргасан хүн болж харагдах гэж байгаа нь энэ. Харин энэ хүмүүс үнэхээр харь нутагт ирсэн зорилгоо огт умартаагүй, залхуучуудын армийн хүмүүс шиг сөжү, макулитай хольж уугаагүй хүмүүс юм. Эх орон нь энэ хүмүүст ар гэр амь амжиргаагаа дээшлүүлэх боломж өгөөгүй учраас, олдсон боломжоо бүтэн ашиглаж байгаа юм. Хаангүй улсыг зорьж ирж байгаа элэг нэгтнүүдийн минь цуваа ийм л хүмүүсээр элбэг байвал, та бид эх орныхоо эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлөхүйц хэмжээний, хүмүүний урсгалаар ийш урсаж байгаа билээ. Энэ улсад ир. Ирээд харин бүү залхуур. Харин сайтар ажиллаж хураасан мөнгөөрөө эргээд эх орондоо хөрөнгө оруулаарай.
Түшээт Хан аймаг Дайчин вангийн хошуу, Шивэртийн хөндийд нутагтай С.Э.Б
2018.03.30 Сөүл хот
Зочин · 2018/04/24
uy gej ustgaad bga pizda be cni
Зочин · 2018/04/24
yxsen xatsanii 3sar end ajil oldoxgyi uymnuud argaa baraad l uabj bga biz dee 45 aas deehs 50 xyrtelx nasnii mangaruud hsdee n muugaa med gyi baaxan or zeel tabij uabcnaad teriigee ix uymand bodno xa xa tegeed tendee uasaa tabij cnadaxgyi boloxooroo argaa baraad 3 sar gej xutsaxgyi uy tiim l uym bol tendee xarlaad amidaraacn dee piskanuudaa cnadaxgyi hsdee vxel tsailaad irne biz dee
Zailaa · 2018/04/22
Ene 3n sariin balai hulgaichuudiig bitgii naashaa yavuulaachee.End ireed Mongol hunii ner hund ajiliin holsiig buulgaj hajuugaarn hulgaigaa hiigeed odor bur endhiin medeegeer Mongol hun hulgai hiilee bolgoomjtoi bai gej garaad uneheer hetsuu b.a.Yu ch chadahgyi medehgyi baij heterhii daviluun zantai ene 3n sariingan.Erchuud n arhichin emegteichuud n bie uneleed hulgai hiigeed zavaarch b.a.Yadaj baihad dan hodoonii malnuud ireed baihiin.Bitgii bie2de gai bololdoo zailaachdee

Зочин · 2018/04/22
Монголчуудын дийлэнх нь залхуу бөгөөд хөдөлмөрлөх дургүй зүгээр сууж байгаад амар хялбар аргаар их мөнгө олохыг хүсдэг.