Талх чихэр ХК их цэвэрлэгээнд нэгдлээ
2018/05/28
Нийслэлийн засаг даргын тушаалаар Улаанбаатар хотын ерөнхий менежер,Нийслэлийн байгаль орчны газар хамтран бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдээр нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явагдлаа.Гүйе Түүе нэртэйгээр зохиогдсон энэхүү арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн ажилчид, сайн дурын хүмүүс, арван жилийн дунд сургуулийн сурагчид оролцсон байна.Талх чихэр ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү аянд нэгдэж цэвэрлэгээнд оролцсон хүмүүст компаний нэрийн бүтээгдэхүүнээ бэлэг болгон гардууллаа.
Талх чихэр хувьцаат компаний хувьд нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бөгөөд цаашид хариуцлагаа ухамсарлан олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаа Нийслэлийн засаг даргын тамгын газарт уламжиллаа.