АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн талаарх сэтгүүлчийн асуултанд Авилгатай Тэмцэх Газрын албан хаагчид хариуллаа. Уг хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Ингэхдээ түүний асуудлыг Д.Ганбат, П.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарынхнаас тусгаарлан шийдсэн бөгөөд хил даван зугтсан Д.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилсаар байгаа юм байна.

 

М.Чойжал

www.sonin.mn