Тэргэнцэртэй иргэдийн загварын “Бид давтагдашгүй” Fashion Show болно
2018/06/26
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Бид давтагдашгүй” Fashion show энэ сарын 29-ны 18:00 цагаас “Blue sky” зочид буудалд болох гэж байна.
“Бид чадна” ТББ-аас тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг өмнө нь зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж байгаараа онцлог юм.
Шоуг санаачлагч “Бид чадна эм эн нэгдэл” ТББ, дэмжигч байгууллагаар Хүүхэд залуучуудын хөгжлийн “Эра” төв, санхүүгийн дэмжигчээр БСШУСЯ ажиллаж байгаа юм.
Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог аж.