Гитлер Герман үндэстнийг хүн төрөлхтний манлай, сор болсон үндэстэн гэж үздэг байсан бөгөөд Германыг жишиг улс болгон хөгжүүлхэд  газар нутгийн хүрэлцээ муу байсан нь Гитлерийн ЗХУ-руу довтолсон нэг шалтгаан болсон аж.

Гитлер өөрөөсөө дорд гэж үзэж байсан эзлэгдсэн улсуудын  ард түмэн болоод бусад нийгмийн доод давхаргыг бүрдүүлж байсан барлагуудыг хэрхэн барьж байх талаар нарийн бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлээд байсан юм.  Гитлер ЗХУ-ыг эзлэн авсны дараа ард түмнийг нь боолчлох бодлогоо «Тогтоол №32» тогтоолын дагуу  хэрэгжүүлхээр төлөвлөсөн байж.  Үүнд:

Москва, Петербүрг, Ижил мөрний ай сав, Оросын төв нутаг, Уралаас баруун тийших бүс, Крым, Хар далайн эрэг орчмын нутаг гээд Оросын томоохон хотууд,  Азербайжан (газрын тос) гээд ЗХУ-ын хамгийн баян, үржил шимтэй, уур амьсгал сайтай газруудад зөвхөн Герман үндэстэн амьдрах, баялгийг эзэмших.  Оросууд болоод нутгийн бусад иргэдийг уур амьсгал муутай, амьдрахад тохиромжгүй газрууд руу шахан суурьшуулах. 

Немц (Оросуудын Германуудыг нэрлэсэн нэр) үндэстэн амьдрах энэ нутагт хүн амьдрах хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлэх.  Гэхдээ энд Орос болон бусад үндэстнээс ердөө 50 сая <<үйлчилгээний ажилчид>> үлдээх бөгөөд  эдгээр хүмүүс зөвхөн Немцүүдэд үйлчлэх, тэдний амьдралын тав тухыг хангах үүрэгтэй байна.  Эдгээр нэг ёсны боол, хамжлагууд нь Немц эзэнтэй газар тариалан, үйлдвэр заводад ажиллана.  Тэд бол зүгээр л боолууд, ажлын хар малууд байх болно хэмээжээ.  

Боол, хамжлагуудыг хэрхэн дуулгавартай, дорой байлгах вэ? 

• Дээд давхарга, элитүүд, эздүүд нь боол хамжлагуудаас тусдаа, тусгай дүүрэг, хороололд амьдарна. (манайхаар бол Зайсан юм уу даа) 

• Боол хамжлагуудтай гэр бүл болохыг хориглоно 

• Хамгийн гол нь боол, ядууст тэд тийм хувь заяатай, тэдэнд өөр амьдрал үгүй гэсэн ойлголтыг яс маханд нь тултал шингээх 

• Дээдэс, баячуудаас боол ядууст ном, эрдэм заахыг хориглох 

• Боол, ядуусыг сургуульд сурах, бичиг үсэгт тайлагдахыг хориглох.  Ямар ч тохиолдолд боловсролын түвшинг хамгийн доод хэмжээнд байлгах

• Боол ядуус хэр их хоцрогдсон, харанхуй бүдүүлэг байна тэд төдий чинээгээр ядуу дорд хувь заяатайгаа эвлэрч дуулгавартай байх болно 

• Боол ядуус зөвхөн импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг байх, тэднийг импортноос бүрэн хамааралтай болгох (муу чанарын, эрүүл мэндэд хортой, химийн аргаар боловсруулсан, масст зориулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлэх. Баячууд нь органик хүнс хэрэглэнэ) 

• Боолуудад  эмнэлэгт үзүүлэх, эрүүл мэнддээ анхаарал тавих  нөхцлийг бүрдүүлэх шаардлагагүй .

• Боолуудад  өөрсдийн соёл, ахуйгаа хөгжүүлэх, үндэсний онцлогоо санан дурсахыг хориглох саад хийх, мартуулах. 

• Боолууд цэрэгт алба хаах ёсгүй 

• Боол, хамжлагуудын дунд АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙГ дэлгэрүүлэх , хөхүүлэн дэмжих (Авилга бол улс орон үндэстнийг мөхөөх нэг арга гэж үзжээ)

• Боол хамжлагуудын хоорондын үндэстэн, ястан, давхаргын зөрчлийг  дэврээх 

• Гэхдээ боол, хамжлагуудад зэвсэгтэй байхыг  тас хориглох. Зөвхөн элитүүд зэвсэг барих эрхтэй байна. 

• Цэрэг, цагдаа арми нь зөвхөн дээдсийн эрх мэдэл, эд хөрөнгийг хамгаалах зорилготой байна

• Боол, ядуусыг өндөр технологийн үйлдвэр, бүтээн байгуулалтад оролцуулахгүй байх. Тэдэнд мэдлэг олгохыг тас хориглох 

• Боол, хамжлагуудын амьдардаг нутаг, дэвгэрт үйлдвэр барихыг хориглох. Тэд зөвхөн примитив үйлдвэрлэл, биеийн хүчний ажил хийхэд зориулагдсан байна. 

• Хөгжим! Зөвхөн хөгжим л боолууд, доодсын зугаа цэнгэл байна! Тиймээс хөгжим сонсох зугаацхыг дэмжих. Хөгжим нь боолуудыг зовлонгоо мартах, ажил хөдөлмөрөө идэвхтэй хийхэд урам зориг өгөх хэрэгсэл болно.

Ард түмнийг  мөнхөд дуулгавартай, дорой байлгахад тэднийг аль болох харанхуй мунхаг, ядуу, өмч хөрөнгөгүй, боловсролгүй байлгаж үргэлж хөгжим, хөгжим, архи, хар тамхинд  донтуулах, садар самуунаар зугаацуулан анхаарлыг нь сарниулж, нийгэм, улс төрийн асуудлыг ойлгох чадваргүй болгох хэрэгтэй---хэмээн АНУ-ын нэрт  стратегч, тагнуулын төв газрын дарга асан Аллен Даллес хэлсэн нь Гитлерийн энэхүү төлөвлөгөөтэй үндсэндэ адил байгаа бөгөөд (ард түмнийг архи, хар тамхинд  донтуулах нэмэгдсэн) ихээхэн үр дүнтэй, орчин үед ялангуяа хөгжингүй орнуудад амжилттай хэрэгжиж байгаа бодлого хэмээн судлаачид үздэг аж. 

Гитлерийн үед  дайн хийж улс орныг эзлэн түрэмгийлэх замаар энэхүү боолчлолын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой байж, тэгвэл орчин үед цэрэг орж ирэх шаардлагагүй, зүгээр л улс орнуудын эрх баригчид, элитүүдийг урвуулах замаар, улсыг нь асар их өрөнд оруулах замаар ард түмнийг нь боолчилдог болсон билээ. 

 

Х.Батсуурь /Эдийн засагч/