Цагдаагийн газрын тодорхойлолтыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэллээ
2018/07/27
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны сан цагдаагийн тодорхойлолтыг олгохдоо зөвхөн визэнд орох иргэдэд материалыг нь үндэслэн олгож байсан.
Тэгвэл 2018 оны долдугаар сарын 1-ээс иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх цагдаагийн тодорхойлолтыг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ.
Тодорхойлолтыг авахдаа иргэний бичиг баримт, 500 төгрөгийн хураамж төлсөн баримтын хамт авах боломжтой.
Мөн гадаад улсад ажиллаж, сурч байгаа хүмүүсийн тодорхойлолтыг итгэмжлэлээр өгөх боломжтой юм байна.