Өнөөдөр Монгол Туркын хамтарсан сургуулийн захирал Veysel Akcay-г үл таних этгээдүүд гэрээсээ гарч явах үед нь "Starex" маркийн автомашинд хүчээр суулган хулгайлжээ.

Уг үйл явдал өглөөний 09 цагийн үед болсон тухай тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат мэдээллээ. Уг хэрэгтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд нөхцөл байдал тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэжээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Туркийн тусгай албаныхан саатуулсан бөгөөд Чингис хаан нисэх онгоцны буудалд өнөөдөр буусан жижиг оврын онгоцоор Турк руу авч явахаар зэхэж байна хэмээн ярьж байгаа юм.

www.Seen.mn