“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойд зориулсан “Эрдэнэт хурд-2018” даншиг наадам болж байгаа билээ. Даншиг наадам өнөөдөр төвийн бүсийн хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Тодруулбал өнөөдөр хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны хурдан морьдын уралдаан боллоо. Хязаалан насны хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын хээр үрээ түрүү магнайд хуралдсан бол аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын үрээ хурдалсан.

Айргийн гуравт Гэндэнжавын Батсайханы бор халзан үрээ, айргийн дөрөвт н.Балдоржийн хүрэн үрээ, айргийн тавд 249 дугаартай үрээ тус тус хурдалсан юм.