Асуудал тодорхой болтол Туркийн онгоцыг нисгэхгүй байх үүрэг өглөө
2018/07/27
Чингис хаан ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байна. Холбогдох бүх байгууллагууд ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов.
Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв.
Эрдоган диктатор · 2018/07/27
Туркийн ерөнхийлөгч Эрдоган бол ардчилал, хүний эрхийн дайасан болсон хүн. Гадаадад буй Туркийн чөлөөт сэтгэгчдийг нууцаар баривчилж байгаа гэсэн яриа байдаг.
Эрдоган диктатор · 2018/07/27
Туркийн ерөнхийлөгч Эрдоган бол ардчилал, хүний эрхийн дайасан болсон хүн. Гадаадад буй Туркийн чөлөөт сэтгэгчдийг нууцаар баривчилж байгаа гэсэн яриа байдаг.