Вейсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тайлбар өгөв
2018/07/27
БНТУ-ын иргэн Вейсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу, энийг хууль хяналтын хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхий хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байгаа.
Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Онгоц ирээд буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.
Энэ хүн Турк Улсын иргэн Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Хуулийн дагуу Монгол Улсад оршин сууж байгаа иргэн.
Түүнийг хүч хэрэглэж хулгайлсан нь аль улсын иргэн байсныг бид мэдэхгүй. Холбогдох газар нь шалгаж байгаа. Тиймээс хянан шалгах журамд заасны дагуу ажиллагаа явж байгаа гэж бодож байна. Бидний хувьд хүсэлтээ гаргасан. Ар гэр нь цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгөөд сууж байгаа.
Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенци зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний зүгээс итгэхгүй байна.
Гэхдээ ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байгаа учраас энэ онгоцыг өнөөдөр Олон Улсын Чикагогийн конвенцид болон Иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу авч явахгүй гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх гэж бодож байна.
Монгол Улс БНТУ-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Гэвч аливаа хүн гэмт хэрэг хийсэн бол хууль дүрмийн дагуу явах естой" гэлээ.
Аллах · 2018/07/29
Энэ заваан мусульманийг нэрээ бодоод авч үлдлээ. Одоо харин Турк улсад нь хэрэгтэй бол яг хууль ёс журмых нь дагуу шилжүүлж өгөх хэрэгтэй энэ новшийг. Хэрэгтэй бол тэр даган баясаад байгаа монголчуудаа бас туркд өгье. Монгол улс тэнэгүүдээр дүүрчлээ багасаж байг
ЦЭЦЭГ · 2018/07/28
ХЭН БОДСОН Ч АЙМШИГТАЙ БАЙНА ТЭР ЗАХИРАЛ ХҮНИЙХЭЭ ХУВЬД МАШ САЙН ХҮН ШҮҮ