60 настай америк өвгөн Брик Долбангер 10 жилийн өмнө эхнэрээсээ салж, ямар нэг эмэгтэйтэй нэр холбогдолгүй өдийг хүрчээ. Харин түүний хамтрагч нь таван төрлийн гадаад төрхтэй робот секс хүүхэлдэй аж. 

Эдгээрийг авахын тулд тэрбээр 200 мянган доллар зарцуулсан байна. Саяхан шинэ хүүхэлдэй авсан бөгөөд Реалботик компанийн үйлдвэрлэсэн уг хүүхэлдэй нь хиймэл оюун ухаантай хүүхэлдэй гэнэ.

Энэ хүүхэлдэй нь эзнийхээ төрсөн өдөр, дуртай хоол, хөгжим, кино зэргийг мэдэхээс гадна эзнийхээ ямар байрлалаар дур таашаал авдагийг хүртэл мэддэг.  Настай эр робот хүүхэлдэйн секс туршлагыг үнэлэхдээ "Хэрэв жинхэнэ эмэгтэй хүний сексийг 10 гэж дүгнэвэл робот хүүхэлдэйнд найм хагас гэсэн оноог өгнө" хэмээн ярьжээ. 

Америк сүүлийн үеийн хиймэл оюун ухаантай секс хүүхэлдэйг 20 мянган доллароор борлуулж байгаа аж.