Монголын номер нэг уран бүтээлч хэмээн тодорхойлогдсон дуучин Укагийн сүүлийн уран бүтээл "Do it" дуу нь нилээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Энэ шүүмжлэл намжиж амжаагүй байтал түүний тухай дахин нэг мэдээлэл олон нийтийн анхаарлыг татжээ. Энэ сарын 5-ны өдөр болсон "Intro" электроник хөгжмийн наадмын үеэр дуучин Ука өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй ам зөрж улмаар зодоон үүсчээ. Энэ үеэр дуучин Ука сархад хүртэн халамцуу байсан гэх бөгөөд тэдний маргаан дуусах шинжгүй байсан учир арга буюу хамгаалагчид ирж салгасан байна. Тэд юуны учир ийнхүү маргалдсан нь тодорхойгүй байгаа ажээ. 

 

www.Seen.mn