Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ
2018/08/10
Лос-Анжелес хотын Прокурорын газраас нэрт жүжигчин Стивен Сигалыг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай Deadline цахим хуудаст мэдээлжээ.
“Лхагва гарагт Лос-Анжелесын цагдаагийн газраас С.Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газар мэдэгдсэн байна.
Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уайнштейн нарын нэрс цагдаагийн газраас ирүүлсэн хавтаст хэрэгт байна.
Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж сүүлийн хэдэн сарын турш буруутгасаар байгаа юм. 2017-2018 онд Америкийн хэд хэдэн жүжигчин болон шоу бизнесийн төлөөлөгчид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон байна.
Дашрамд дурдахад, 8 дугаар сарын 6-ны өдөр Стивен Сигал Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр соёл урлаг, нийгмийн болон залуучуудын солилцооны салбарт Орос-Америкийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээсэн юм.
Зочин · 2018/08/10
evgui garuu gyy yu