136 кг жин хассан эрийн сунасан арьсаар найман хантааз хийж болно
2018/08/17
27 настай Жон Аллей гэх америк залуу байнгын бэлтгэл сургуулилтын ачаар 136 кг жин хассан байна. Жин хасч турсан ч гэлээ илүүдэл унжсан арьснууд нь түүнд дахин асуудал болжээ.
Харин энэ бүхнээ шийдэхийн тулд GoFundMe сайтаас тусламж хүсэн илүүдэл арьсаа авахуулах мэс засалд шаардлагатай зардалд хэрэглэх тусламжийн хандивын аян эхлүүлэн үүнээс багагүй тусламж авчээ. Үүний ачаар мэс засалд орж бараг 6 кг арьсаа тайруулсан байна.
Түүнээс тайрч авсан илүүдэл арьсаар амьтны арьсаар хийсэн 0,7 кг жинтэй хантааз бараг наймыг хийж болох гэнэ.