Дуучин Л.Байзда урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойд зориулж дөрвөн цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Улаан сарнай” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо гэгээн хайрын өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр товлосон аж.

Энэхүү тоглолтод “Гурван бүдүүн” хамтлаг, Extacy хамтлаг, Fly хамтлаг, дуучин Амина нар ирж ая дуугаа өргөх юм байна. Хоёр дахь тоглолт орон нутагт ирэх хавар хийх бөгөөд үлдсэн хоёр тоглолтоо ирэх намар, өвөл Нийслэл хотноо тоглохоор болжээ.

Д.Ана