Монголын кино урлагийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэгдэн "Анирлагч" нэртэй бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны кино өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн юм.

Тус кино үзэгчдээс болон кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа. "Анирлагч" кино нь хүн байгалийн нандин холбоосыг урнаар илэрхийлжээ.

Уг уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичжээ.

Мөн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг "Амар Медиа" продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа  амжилттай биелүүлсэн бөгөөд түүний хувьд монголын хошин урлаг болоод кино урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон авъяаслаг уран бүтээлч юм. Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар тоглож эх үрийн эгэлхэн хирнээ аз жаргалтай бас элэг эмтрэм  амьдралын үнэн түүхийг тун чадварлаг харуулжээ.

"Анирлагч" киноны дүрүүдэд МУГЖ Д.Гүрсад, МУСТА Б.Баярсанаа, хөтлөгч, жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нарын авъяаслаг уран бүтээлчид тогложээ. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдийг анирлуулж, тэдэнд уярал, ухаарал хайрлаж байлдан дагуулж чадахуйц гайхалтай уран бүтээл туурвисан "Анирлагч" киноны нийт хамт олондоо цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Уншигч та бүхэндээ "Анирлагч" киноны нээлтийн фото зургийг сонирхуулъя.
































































































Д.Ана