Улсын Драмын Эрдмийн Театр энэ хоёрдугаар сард үзэгч түмэндээ зориулж дэлхийн болон Монголын сонгодог жүжгүүдийг тавихаар бэлджээ. Тодруулбал 

II сарын 7,8,9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг,

 II сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэннарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” орчин үеийн жүжиг,

 II сарын 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг, II сарын 20,21,22,23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүд тус тус тоглогдох ажээ.