Дуучин Отгойн Баянмөнх 4 улирал дамжсан клип хийлгэж, Эрхэмбаяр аварга тогложээ
2014/02/09
Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол МУСТА Отгойн Баянмөнх. 2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал дуучин Х.Саяжаргалтай хамтран дуулсан “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, МУГЖ С.Жавхлан, Бат-Эрдэнэ, дуучин Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа.
Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог.
Харин тэрээр хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл “Хамаг Монголын мялаалгын дуу”-гаа клипжүүлэн сонсогч олондоо бэлэг барьлаа. Энэхүү клипийн 4 улирал дамнуулан бүтээсэн гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүний хэрээр олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болжээ. Үүнээс гадна тус клипэнд аварга Г.Эрхэмбаяр нарын одоо цагийн хүчтэнүүд тоглосон гэдгээрээ онцлог болсон байна.
Дуучин Баянмөнхийн хувьд тэрээр МУГЖ С.Жавхлан, Баясгалан нартай СУИС-ын нэг анги байжээ. Тэрээр “ОБТ илч” нэртэй компани байгуулан нэг хэсэгтээ бизнесийн салбарт хүч үзэн багагүй амжилт гарсан ба одоо харин уран бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулахаар ханцуй шамлан орсон нь энэ аж.
Ингээд сонсогч та бүхэнд дуучин Баянмөнхийг шинэ уран бүтээлийн дээжийг сонирхуулья