Энэтхэг улсын үнэт чулууны “Hari Krishna Exporters” компаны захирал Савжи Долакия тус улсын үндэсний баярыг тохиолдуулан 1600 ажилчиддаа гайхалтай бэлэг барьжээ. 

Тэрээр 600 ажилчиддаа  Renault, Suzuki  маркын авто машин бэлэглэсэн бол 1000 ажилчиддаа бэлэн мөнгөөр бэлэг барьсан байна. 

Энэ нь түүний ажилчдаа баярлуулсан анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь 100 ажилтанд байр бэлэглэж байжээ.

Савжи Долакия  хэлэхдээ "Үнэнч шударгаар ажиллаж буй эдгээр ажилчдаа баярлуулах нь миний томоохон зорилгын нэг" хэмээжээ. Түүний бэлэг нийт 2 сая орчим доллар болсон гэнэ. 

www.Seen.mn