Зөвхөн өвлийн улиралд дургүй хүний ойлгох 18 зовлон
2018/11/16
1. Өвлийн улиралыг дагаад өнөөх утаа, униар ирнэ. Харин удалгүй та гадуур хувцас, үсэнд нэвт шингэсэн утааны үнэрт дасаж, хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ.
2.Хүйтэнд ханиад, хатгаа гээд элдэв өвчин, зовлон танаас салахаа байдаг.
3.Танд өдрийн нартай учран золгох үе маш ховор тохиох болно.
4. Гаднаас орж ирэхэд шил цантдаг нь магадгүй та өвлийг үзэн ядах хамгийн том шалтгаан ч байж мэднэ.
5. Автобус, машины цонх цантаж, хаана яваа баримжаагаа алдах үе хамгийн аймшигтай...
6. Хальт дэлгүүр гараад ирэхийн тулд бараг 30 минут хувцаслах хэрэг гарна.
7. Бүх зүйл хөлдөж, царцсан мэт санагдах үед та яах гэж амьдраад байгаа учраа өөрөө ч ойлгохгүй.
8. Өглөө үсээ угаагаад, хатааж амжаагүй гарна гэдэг нь цасан хүн болохын эхлэл тавигдаж байна аа гэсэн үг.
9.Даарахгүйн тулд давхар давхар хувцас өмсөх гэрэг гарна. Цамц, цамцан дотор дахиад нэг цамц, тэр цамцны дотор ч цамц бий.
10.Энэ олон давхар хувцастайгаа ажил дээрээ ирээд тэсэхийн аргагүй халууцаж эхэлдэг. Ямар ажил дээрээ “тайчаад” байлтай нь биш, тэвчихээс өөр аргагүйд хүрнэ.
11.Та тэсгим хүйтэн гаднаас гэртээ орж ирээд паар, шарах шүүгээ гээд халуун байж болох бүх зүйлд наалдаж орхидог.
12.Өвөл гоо сайхандаа анхаарах цаг огтхон ч гарахгүй.
13.Та хувцаслалтынхаа хэв маягийг алдахгүйгээр, дулаахан хувцаслах гэж хэрэндээ л хичээнэ. Гэхдээ эцэст нь “Дулаан л байвал ямар харагдах нь хэнд хамаатай юм” гэсэн дүгнэлтэд хүрнэ.
14.Болдог бол нүд, амаа бүгдийг битүүлээд биеийнхээ бүх хэсгийг далд хийгээд явахыг хүснэ.
15. Та цасны спортуудыг үзэн яддаг. Найзууд, гэрийнхэн чинь цана, чаргаар гулгахыг урих үед та яаж ийж байгаад зугтахыг хүснэ.
Үгүй ээ, баярлалаа. Би дотор дулаахан газар та нарыг хүлээж байя.
16. “Энэ өвлийг яаж даван, туулна даа” гэсэн бодол таны толгойг өвтгөнө.
Болдогсон бол баавгай шиг ичээндээ ороод, дулаарахаар амьдралдаа эргэн ирэх юмсан...
17. Яаж нэг юм өөрийгөө хөлдөөчихгүй өвлийг барах вэ гэж бодохыг хажуугаар машиндаа санаа тавина гэдэг бас нэг зовлон юм.
18. Эцэст нь энэ бүгд дуусах хүртэл зуны нартай, халуун өдрүүдэд авсан гэрэл зургуудаа харж, өөрийгөө тайтгаруулахаас өөр ямар ч арга байхгүй гэдгээ ойлгох болно.