Амьдралаа эрс өөрчилсөн хүмүүсийн тухай элдэв сонин түүхийг та бид тоймгүй олон сонсож байсан. Харин шоронгийн харгалзагч, "Дэлхийн нүцгэн мисс" тэмцээний ялагч бүсгүйн амьдрал танд тун хачирхалтай санагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Хүний амьдрал тааварлашгүй гэдэг л энэ байх даа. Дур булаам сайхан биетэй бүсгүйн түүхийг хамтдаа сонирхоцгооё.

2015 онд "Дэлхийн нүцгэн мисс"-ээр тодорч байсан Изабелл Делтор (Isabelle Deltore) энэ жил дахин тэргүүн байрын эзэн болжээ.  Мисс бүсгүйн хийдэг ажил мэргэжлийн талаар анх олж дуулсан хэн ч боловч гайхширдаг. 

Учир нь тэрээр Австрали улсын чанга дэглэмтэй хорих ангид таван жилийн турш харгалзагчаар ажиллаж байсан нь олныг цочирдуулжээ. Изабелл цэрэгт алба хаасан, бие бялдрын хөгжил сайтай бүсгүй юм. Түүнийг яагаад ийм ажил хийдэг байсан болохыг энэхүү тэмцээний оролцогчид бүгд л мэл гайхаж нүд нь бараг орой дээрээ гарсан гэжээ.

Харин тэрээр нүцгэн миссийн тэмцээнд дахин түрүүлснийхээ дараа ажлаа өөрчлөхөөр шийдсэн бөгөөд шинэхэн ажил нь ч мөн таны гайхашруулах болов уу. Бүсгүй дур булаам халуухан биеэ цэнхэр дэлгэцээр олонд харуулахаар шийдсэн бололтой, порно жүжигчин болохоор шийджээ.

Изабелл өөрийн карьерээ өөрчлөх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. “Таван жилийн турш хоригдлууд оролдож, байнга миний биед хүрдэг байсан. Би тэр бүхнээс үнэхээр их залхсан” гэж хэлжээ.

Тэрээр хэдэн жилийн өмнөөс харгалзагчийн үүрэгт ажлынхаа хажуугаар шөнийн клубт тайчигч байсан гэнэ. Клубт нэг шөнө ажиллаад авдаг цалин нь харгалзагчийн долоо хоногийн цалингаас нь илүү байсан нь түүнд гайхалтай санагдсан аж.

Карьерээ эрс өөрчилсөн мисс бүсгүйн гэрт үе үе зочлон ирдэг хуучин ажлынхан нь Изабеллаг дуртай ажлаа хийж байхыг нь хараад баяртай хүлээн авдаг байна.